Улаанбаатарт 28-30 градус дулаан

2016 оны 06 дугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 градус дулаан байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.