Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв үү
1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 22 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан Монголын хөрөнгийн бирж өнөөдрийг хүртэл улсын 100 хувийн өмч байсаар ирсэн. Гэвч нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, сайнгүй байгаа өнөө үед Улсын өмчит компаниудыг хувьд шилжүүлсэнээр эргэлтэд орж, эдийн засгийн үр дүнг нааштайгаар эргүүлэх боломжтой хэмээн харж байгаа, Тэдгээр төрийн өмчит компаниудын дотор Монголын хөрөнгийн бирж багтаж байгаа юм.

Тэгвэл өнөө үед хөрөнгийн биржийн удирдлага, үйл ажиллагааруу чиглэсэн шүүмж ихээр гарах болсон. Эдийн засгийн үзүүлэлт нь ч сул байгаа юм.
Иймээс ч “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг  УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн  хувьчлах, өөрчлөн байгуулах  хуулийн этгээдүүдийн нэрс тодорхой болсон бөгөөд үүнд “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах газрууд”-ын тоонд “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани багтаад байгаа юм.

Үүнийг Монгол Улсын ерөнхийлөгч ч дэмжиж буйгаа илэрхийлж, “Хөрөнгийн биржийг хувьчлах цаг болсон. Брокерийн пүүсүүдэд нь л хувьчлаад өгчих хэрэгтэй. Олонх хувьцаа  эзэмшигчдэд мэдээллийн нэг хэсэг нь далд байж байдаг, цөөн хэсэг нь ил байдаг, иргэдийг  хохироодог байж болохгүй. Мэдээлэл нь  ил байх ёстой. Мэдээллээсээ болоод,шимтгэлээсээ болоод, удирдлагаасаа болоод Хөрөнгийн биржийн асуудал цаашаа явж өгөхгүй байгаа юм” хэмээн саяхны нэгэн уулзалтан дээр шүүмжлээд авсан.
Үүнтэй зэрэгцэн хөрөнгийн биржийг хувьчлах нь хоёр талтайг зарим эдийн засагчид сануулсаар байгаа бөгөөд нэг хэсэг нь хөрөнгийн биржийг хувьчлах буруу хэмээж байгаа бол нөгөө хэсэг зөв хэмээн харж буй.
Өнөөдөр манай Улсын эдийн засаг хэдэн арилжааны банкин дээр тулгаарлаж буй. Уул нь хөгжингүй орны жишгээр бол нөгөө нэг тулгуур нь Хөрөнгийн бирж нь байх ёстой. Гэтэл Монголын хөрөнгийн бирж тэрхүү үүргээ гүйцэтгэж чадахгүй өөрийгөө арай ядан авч явж буй. Иймээс  “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани хувьчлагдах байгууллагуудын тоонд зүй ёсоор ороод байна.

Дашрамд дуулгахад, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 72 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 299 дүгээр тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани нь үнэт цаасны арилжаа эрхлэх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Компанийн үйл ажиллагааг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-г байгуулж, хөрөнгийн биржийн менежмент болон технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  2012 онд тус бирж дээр хийгдсэн арилжааны үнийн дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эзлэх хувийг авч үзвэл 91 хувь нь гадаадын аж ахуйн нэгж байна.
Эдийн засгийн үзүүлэлт
       /мян.төг/
Үзүүлэлт 2011 он 2012 он 2013 он
Нийт орлого 2,880,979.5     1,491,580.9 3,836,336.1
Нийт зардал  2,389,413.8     1,682,305.6 3,966,327.7
Цэвэр ашиг     463,509.3  (227,194.2) (129,991.6)
Нийт авлага     212,431.6        420,550.2 508,943.7
Нийт өглөг  2,235,072.2     5,162,755.0 5,246,499.6
 
 Тус компанийн орлого буурч, зардал, авлага, өглөг өссөн байгаа нь дээр дурдсан гэрээний дагуу шинээр MIT системийг нутагшуулан хэрэгжүүлж байгаатай холбоотой гэнэ.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Намнан 2017-01-17 06:14:37
    Яаралтай хувьчлах хэрэгтэй юугаа хүлээгээд байгаа юм Ягаан цэнхэр тасалбараа буцааж оронд нь мөнгө өгч гийгүүлэх гээд байгаа юм уу магадгүй горьд л байх даа
    103.57.93.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-17 14:15:04
    Хөрөнгийн биржийг хувьчлахаас өөр аргагүй болгож блоклосон хуйвалдагч хулгайчууд
    103.57.95.45
    Мэдэгдсэн Хариулах