Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох” талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Олон улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах зорилгоор худалдан авч буй үйлчилгээ, гомдол гаргасан хохирогч талд олгох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулдаг байна.

Манай улсын одоогийн хуулиар иргэний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог учир мэргэжлийн алдаа гаргасан буруутай хүнийг олж тогтоох цаг хугацаа, зардал ихээхэн шаардагддаг. Нөгөө талаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийг хохирол багатай даван туулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хуулийн төсөл санаачлагч хэлсэн.

Иймд дээрх нөхцөл байдал, оролцогч талуудын санал, бусад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр уг хуулийн төслийг цаашид үл маргах зарчмаар эвлэрлийн гэрээнд тулгуурлан нөхөн төлбөр олгох, хэрэв иргэн үүнийг үл зөвшөөрч хуулийн байгууллагад хандсан бол шүүхээс тогтоосон хохирлоын хэмжээгээр нөхөн төлбөр олгох гэсэн хоёр үе шаттай байхаар боловсруулжээ.

Түүнчлэн нөхөн төлбөрийн хэмжээг хуулиар тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох асуудлыг төсөлд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ббб 2016-05-31 13:55:50
    АН ынхан хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн болгож мөн ч гийгүүлж дээ. Дарж дарчихаад одоо гаргаж ирж байгаа юм. Хэн та нарт итгэх вэ. Хулал гэрлүүлсэн луйварчид