Нийслэлийн шилдэг сурагчид тодорлоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан  Олон Улсын болон  улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа  хүүхдүүдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  нэрэмжит шагналаар  шагнаж, нийслэлийн шилдэг сурагчаар өргөмжилдөг.  Өнөөдөр нийслэлийн шилдэг сурагчаар шалгарсан 27 хүүхдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
 
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харицсан орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Нийслэлээс хүүхэд багачуудын эрх ашгийг хамгаалсан олон ажлуудыг хийх хэрэгжүүлж байгаагийн нэг нь шилдэг сурагч шалгаруудаг арга хэмжээ юм. Өнөөдөр авъяас билэг, оюун ухаанаараа бусдыгаа манлайлан тэргүүний сурагчаар шалгарсан Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхний араас тэмүүлэлтэй, зорилготой олон хүүхдүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Нийслэлийн шилдэг сурагчдын нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.