Авто угаалгын газруудыг торгожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто угаалгын газруудад шалгалт хийжээ. Шалгалтад авто замын дагуу байрлалтай нийт 80 машин угаалгын газар хамрагдсан байна. Авто угаалгын газруудаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээ хийгээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн ойр орчиндоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийгээгүй, авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын зарим хэсгийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил ч илэрсэн байна.

Дээрх зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 2 сая 880 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 67 авто угаалгын газрын эздэд нийт 261 заалт бүхий “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Мөн “Авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, авто машины угаалгын газарт гүний ус, шугамын цэвэр ус ашигладаг байдлыг зогсоох, ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигладаг болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-01 02:54:07
    Юу ч хийсэн торгоно зогсооно. Энэ төрийг ер нь яалтай ч билээ. Торгуулахгүй байх 1 хан л арга бна. Зүгээр л хэвтэж байх тгл хэн ч торгохгүй.
  • Төрийнхөн хүнд цалин өгч үзсэн үү 2016-05-31 13:44:35
    Монголчууд юм хийвэл мх зогсооно. Хужаагийн агентлаг юм уу хаашаа юм.