Монголын социал демократ нам салбар бүрийн төлөөллийг УИХ-д сойхоор болжээ
Монголын социал демократ намаас УИХ-ын сонгуульд 17 хүн оролцохоор бүртгүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Тус намын хувьд нэр дэвшигчдээ тодруулахдаа гишүүдийнхээ хөрөнгө мөнгийг бус боловсрол мэдлэгийг чухалчилсан хэмээн онцоллоо. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болсон 17 хүний дунд салбар бүрийн төлөөлөл багтжээ. Ингэхдээ нэр дэвшигчдийн 35 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

Тус намын даргын үзэж буйгаар  төрийн эрх барих дээд байгууллага илүү оюунлаг, шинжлэх ухаанч байх ёстой. Аливаа нийгмийн асуудлыг шийдэх хууль, тогтоомж гаргахдаа илүү шинжлэх ухаанч, оюунлаг хандах ёстой учраас салбар бүрийн дуу хоолойг тусгаж байх учиртай аж. Тиймээс нэр дэвшигчдийн 40 хувь нь магистраас дээш эрдмийн зэрэг цолтой бөгөөд долоон нэр дэвшигч докторын зэрэгтэй байгаа нь нэр дэвшигчдийнхээ боловсролыг чухалчилж үзсэнийг харуулна хэмээн намын дарга А.Ганбаатар мэдээллээ. 

Дашрамд дуулгахад, тус намынхан Нийслэлийн сонгуулийн хороог Захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа билээ. Учир нь тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцэн ийн шүүхэд өгөөд байгаа талаараа өмнө нь мэдээлж байсан юм.  Тэгвэл энэ хэрэг шүүхийн шатандаа явж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-06-01 07:54:06
    Ядаж л сайхан хүүхэн дэвшүүлдэг болжээ
  • МСДН чинь уг 2016-05-31 10:25:19
    ХАРИН МАН, МАХН бүгдээрээ соц дек үзэлтэй намууд шүүдээ гэжээ, МСДН чинь уг нь ориг нь юм бн.
  • Зочин 2016-05-31 09:05:04
    17 хүн нэр дэвшүүлж байгаа намыг ямар нам гэхэвдээ, МАН, МАХН бүгдээрээ соц дек үзэлтэй намууд шүүдээ, яг нарийндаа АН-ч зүүний нам манайд барууны нам байхгүй
    • zochin 2016-06-01 01:11:09
      nom unshildaa, MAN, MAHN hoeulaa sotsial democrat uzlees ish avch dongosdog bolohoos SotsDec uzel barimtlaltai namuud bishishdee. Sain yarival nam bish bulegle...
  • Оюунлаг хүмүүс 2016-05-31 07:47:11
    Оюунлаг хүмүүс нэр дэвшиж байгаад баяр хүргэе.
    • зочин 2016-06-06 03:48:47
      ор нэр төдий л юм болж яаж мэдхэв гээд лам боожгойтоо төрлөө гэдэг шиг л