Зургадугаар сарын 1 буюу эх үрсийн баяр маргааш тохионо. Энэ өдрийг баяр гэдэг утгаар нь монголчууд хүлээж авахаас биш эх, хүүхдийг эрхийг хамгаалах талаас нь дуугарч байсан нь цөөн. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ эрээн алаг элдэв амттанаар хуурч энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Энэ жилийн эх үрсийн баярыг олон таагүй мэдээтэй угтаж байгаа нь баярын чихэртээ бялуурсан монголчууд тоох шинжгүй. Монгол Улс эх үрсийн аз жаргалын индекс өмнөх онуудтай харьцуулахад 35 байраар ухарчээ. Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр дөрвөн жилийн өмнө Монгол Улс 192 орноос 72-т явж байсан бол одоо 192-оос 107-д багтжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг  эх, хүүхдэд ээлгүй орноор дэлхий нийт нэрлэжээ гэсэн үг. Арга ч үгүй биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд  устаж үгүй болсон өвчний жагсаалтад багтсан Улаанбурхан дэгдэж 60 гаруй хүүхдийн халуун амыг авч одлоо. Ийм байхад яаж Монголыг алаг үрсдээ ачлалтай орноор тодруулах билээ.

Дээр нь хүүхдээ харж байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг төрөөс анхаардаггүй.  Эмэгтэйчүүд хүүхэд гаргасан л бол ажилгүй, цалингүй, нөхрийнхөө хэтэвч харсан гэр бүлдээ ч эрх мэдэлгүй нэгэн болж хувирдаг нь нууц биш. Эргээд ажилдаа орох гэхээр мэдлэг боловсрол, чадварын хувьд бусдаасаа хоцорсон, нийгмийн даатгал олон жилээр тасалдсан, сэтгэлзүй болоод эдийн засгийн хувьд сайн ээж байснаараа хохирдог. Монголын төр хэдий болтол хүүхдээ өсгөж бойжуулсан эмэгтэйчүүдээсээ гар татаж, халамжит хань, сайн ээж байсных нь төлөө шийтгэсээр байх вэ. Эмэгтэйчүүдийг хүүхдээ өсгөснийх нь хариуд нийгмийн халамжийн асуудлыг нь шийдээд өгчихдөг төр шиг төр хэрэгтэй байна.

Ц.Тунгаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээж 2016-06-01 02:24:08
    манайх нийгмийн халамжа үгүй хийсэн орос эх хүүхэд төрүүлээд гурван жил тэтгэмж авч нэг удаа сая рубли авдаг баруун европ араб катартай бол ярих ч юм биш
  • Mongol er 2016-06-01 00:48:16
    Ene tor, mongol uls neg l bish shuu!
  • иргэн 2016-05-31 08:55:08
    АН-хан чиньюун шинээр халамж шийдэх нь байтугай хуучин халамж авдаг хүмүүсээ туул голд бөмбөгдөнө гэж ярьдаг хүмүүс шүү дээ уг нь өөрсдийг ньл бөмбөгдмөөр бна
  • Зочин 2016-05-31 07:43:54
    Алуурчин Эрдэнэээ нийгмийн хамгаалалыг өмчлөөд авчихсан тэр хүнээс л асуу
  • zochin 2016-05-31 06:44:03
    ene niitlel bichsen hun halamjiin huulia sain meddegui hun bna ediin zasgiin hyamraltai ued harin ch bolomjoro olgoj bga danda belen yum nehdegee bolih heregtei...
    • zolo 2016-06-01 03:51:53
      АН-ынхан бид хөгжүүлээд алаад өгч байгаа гээд байгаа юм биш үү. Юун хямрал, боломж яриад эхлэв. Хямрал яривал харин ч төр нь эмзэг бүлгийг хамгаалах ёстой .
  • 123456 2016-05-31 05:54:31
    сайхан нийтлэл болжээ