Иргэд сонгуулийн талаар ойлголтгүй байна
СЕХ-ноос бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 30-ны өдрөөс ирэх сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авах юм. Үүнтэй холбогдуулан “Эвлэн мандуулах хүч” холбооноос энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж, тэдэнтэй Ёс зүй, хамтын хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллаж, Тэрэлжийн тунхаглал баримт бичиг боловсруулан гаргажээ.

Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид 801-ээс дээш дэмжигч сонгогчийн гарын үсгийг долоо хоногийн дотор цуглуулах явцад баримтууд гаргасан байна.

Нэгдүгээрт,  Монгол улсын иргэдийн бүртгэл, улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангаас хэрхэн хол зөрүүтэй байдаг болон төр иргэдээ бүртгэлжүүлэх ажлаа ямар хайнга, чанаргүй хийж байгаа талаар баримттайгаар нотолж авлаа.

Хоёрдугаарт, Монголчуудын амьдрал өнгөрсөн дөрвөн жилд сайжирсан, дундаж цалин нэмэгдсэн гэх боловч бодит байдал дээр ард түмний дийлэнх нь захын хорооллуудаар гэдэс цувдай идэж, талхаа таллаж, тосоо граммлан авч байгааг өөрсдийн биеэр явж үзлээ.

Гуравдугаарт, Сонгуулийн насны сонгогчид бичиг үсэг мэдэхгүй, сонгууль болох гэж байгаа талаар ойлголтгүй, бодит мэдээ мэдээллээс хол хөндий амьдарч байна

Тэд эдгээр баримтууд дээр үндэслэн ард түмний амьдрал ихэд доройтож, улс төрийн намуудад итгэл алдарч, эдийн засгийн хүндэрсэн байдал, нийгмийн хямрал улс төрийн тогтворгүй айдлаас үүдэлтэй гэж үзсэн байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.