Маргааш Чингисийн талбайн 2 талын замыг түр хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 6 сарын 01-ний өдөр болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 6 сарын 1-ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаана.

Энэ өдөр Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд Чингисийн талбай хүртэл өглөөний 08:00 цагт үнэгүй явна. Иргэд зорчигчид та бүхэн энэ өдөр Драмын театрын урд талбай, Спортын төв ордны урд талбай, Байгалийн түүхийн музейн урд хэсэг, Хангарди ордны гаднах зогсоол гэх мэт ойролцоох зогсоолуудад машин, тээврийн хэрэгслээ байршуулан замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийсэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.