Вакцинжуулалт маргааш дуусна
Улаанбурхнаар өвчлөгсдийн дунд 18-30 насныхан, тэр дундаа оюутнууд зонхилж буй учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насныхныг вакцинд хамруулахаар болсон юм.

Улаанууд, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хүүхдийн есөн сартай болон хоёр настайд хоёр тун хийдэг учраас бага насны хүүхэд вакцинд хамрагдах шаардлагагүй.

Харин вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болохгүй. Мөн вакцин тариулснаас хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа. Жирэмсэн эх улаан бурхны вакцин тариулбал зулбах аюултайг эмч нар анхааруулж байна. Иймд шаардлагатай тохиолдолд вакцин тариулахаар ирсэн эхчүүдээс шинжилгээ авч байгаа аж. 

Тавдугаар сарын 12-ноос эхэлсэн вакцинжуулалт маргааш буюу зургадугаар сарын 1-нд дуусах юм.

Вакциныг дүүргийн эрүүл мэндийн төв болон бүх өрхийн эмнэлгүүд хийж байгаа бөгөөд иргэд харьяалал харгалзахгүй өөрт аль ойрхон эмнэлэг рүү ороод тариулж болох юм. Харин вакцин тариулсан иргэдэд тэмдэглэгээ хийж байгаа аж.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.