Хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт хийгдэнэ

Монгол Улсын засгийн газраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийг тус банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 2016-2020 онд хэрэгжүүлэх гэж байна.

Дээрх төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулах зорилготой юм.
 

Төсөлд мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, эрчимжсэн аж ахуй, жимс, жимгэнэ, зөгийн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэл /улаанбуудай, хөх тариа, арвай, гурвалжин будаа, малын тэжээл, хүсний ногоо болон эмийн ургамлын үр үйлдвэрлэл/ зэрэг салбарууд хамрагдах боломжтой. 
 

Оролцохыг хүссэн аж ахуй нэгжүүд дараахь ерөнхий шаардлагыг хангасан байх юм. Үүнд:

• МУ-ын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн ХК, ХХК, хоршоод,

• Монголын талын эзэмшил 50-иас доошгүй хувь байх, 

• Бизнесээ доод тал нь 2 жил явуулж буй, хэрвээ шинээр бизнес эхэлж байгаа тохиолдолд амжилттай болохоо харуулсан бизнес загварыг арилжааны банк дэмжсэн тохиолдолд

• Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаар цэвэр ашгийн хэмжээ 2.5 хувиас дээш байх

• Хүсэлт болгож буй төслийн хэмжээг хангах барьцаа хөрөнгөтэй байх, 

• Төслийн нийт зардлын 15-иас доошгүй хувийг бэлэн мөнгө болон бусад хэлбэрээр өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх чадвартай байх,

• Төслийн эдийн засгийн  дотоод өгөөж нь 12 хувиас дээш байх,

• Түүхий эдийн тогтсон, найдвартай эх үүсвэрийг баталгаажуулсан,

• Барилга байгууламж, газар худалдан авах буюу түрээсээр ашиглах албан ёсны гэрээ байгуулсан байх, 

• Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, Монгол улс болон АХБ-ны байгаль орчны шаардлагыг хангах үйл ажиллагааг явуулах зэрэг үндсэн шаардлагуудыг тавьсан байна. 
 

Үүнээс гадна арьс шир, ноос ноолуурын салбарт тусгай шаардлагуудыг тавьж байгаа юм. Төслийн зээлийг ГОЛОМТ, ХААН, ХАС, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банкууд олгох юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах банкуудаас авах боломжтой. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine