Өнөөдөр тамхины эсрэг өдөр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.

Энэ оны буюу 2016 оны Дэлхийн тамхигүй өдрийг“Тамхины стандарт савлагаанд нэгдэцгээе” гэсэн уриатаагаар өнгөрүүлэх аж.

Тамхи нь хүний эрүүл мэндэд маш муу сөрөг нөлөөтэй. Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог талаар мэргэжлийнхэн анхааруулсаар байгаа билээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.