Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: МҮХАҮТанхимд Европын Холбооны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын стандартчлалын системийн шинэчлэлийг дэмжих төсөл (SMMSS)-тэй хамтран Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалтыг Танхимын 507 тоот хурлын зааланд зохион байгуулна.

09:30 цагт: БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарыг 2016 оны 5 дугаар сар 31- ээс 6 сарын 3 ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр НҮБ-ийн төв байрны хурлын зааланд болно.

10:00 цагт: ТӨСӨЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР, НҮБ-ЫН ХХБХ-ТАЙ ХАМТРАН “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ”-ИЙН нээлт Туушинд болно. Ерөнхий сайд нээж үг хэлнэ. Энэ нь Монгол Улсаас бизнес, хөрөнгө оруулалтын орчинд чухал ач холбогдолтой ажил юм.

10:00 цагт: Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Эх үрсийн баярыг тохиолдуулан сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг Хан-Уул дүүрэг, 15-р хороо Зайсангийн Гудамж Гэгээнтэн Энтертаймент кино театрт зохион байгуулах гэж байна.

10:00 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт  ХХААЯамны байранд болно. Тус аян зөгийн балны ач тус хэрэглээг олон нийтэд таниулах, улмаар зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой аян юм. Тус аян 2 сарын хугацаанд үргэлжилнэ.

11:00 цагт: Чингисийн талбайд, Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

11:00 цагт: “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Цагдаагын газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа К.Нямдаваа нар мэдээлэл өгнө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд. 99051686

11:00 цагт: цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулна.

11:00 цагт: Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр арга хэмжээтэй.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Эвлэн мандуулах хүч” ТББ-аас бие даагчдын сонгогдох эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагт: Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ. Монголын дайчид бэлтгэл сургуулилтаа хангаж дуусаад ажиллагааны орон газрыг зориход бэлэн болжээ. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар оролцоно.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.