УИХ-д суух хүсэлтэй ураг төрлүүд


Х.Баттулга & Г.Занданшатар


“Женко”-гоор овоглосон Х.Баттулга энэ жил олимпийн аварга Н.Түвшинбаярыг дагуулан Баянхонгорыг зорилоо. Тэд УИХ-ын 2016 сонгуульд бие биедээ түшиг тулгуур болохоор ийнхүү хөтлөлцөн гүйв.
Тэгвэл түүнтэй нэг зүгт Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар   явахаар шийджээ. Харин Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Ганбаттай нэг тойрогт өрсөлдөнө. Х.Баттулга эсвэл Н.Түвшинбаяр хоёрын аль нэг нь Г.Занданшатартай нэг тойрогт таараагүй нь учиртай байж ч мэдэх. Учир нь   Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Х.Баттулга нар  холын хамаатнууд гэх. Нэг тойрогт нэр дэвшиж, басхүү хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор ордог энэ эрхмүүдийг эвдрэлцэж байгаагүйн учир нь ураг төрлийн хэлхээс болж таарах нь.

 
Ш.Сайхансамбуу & Ш.Батсамбуу

Ш.Сайхансамбуу МАН-аас гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Завханд нэр дэвшихээр болсон. Харин дүү Ш.Батсамбуу МАН-аас мөн л Завхан аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна.  Ийнхүү ах дүүс Завханд  нэг тойрогт өрсөлдөхөөр таарсан нь энэ. Ш.Сайхансамбуугийн хувьд 2008 оны УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт МАН /МАХН/-аас нэр дэвшиж, завханчуудын итгэлийг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар МАН-ын бодлогоор 2012 оны сонгуульд Завхан аймгаас нэр дэвшихээр болсон ч Бага хурлын гишүүд түүнийг дэмжээгүй юм.
















 
Б.Наранхүү & Б.Саранчимэг

УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүү дахин Дундговь  аймагт нэр дэвших эрхээ авчээ. Түүний өмнөх сонгуулиар АТГ-аас баривчлах гэж буй учраас гадаадад гарсан гэсэн цуу яриа ч дэгдээд байсан тэгсхийгээд намжсан. Энэ удаа бол түүнийг тойрсон асуудал цөөхөн байгаа нь өнгөрсөн дөрвөн жил төрийн өндөр алба хашсантай холбоотой гэж хардах хэсэг ч байгаа. Ямартай ч “Анод” банкыг дампуурахад нөлөөлөөлсөн гэх Б.Наранхүү дахин гишүүний зөөлөн сэнтий горилж байна. Тэгвэл түүний эгч,Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэг УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ. 2012 онд Б.Саранчимэг нь МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд намын листээр өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгч болж байв. Тэрбээр Маршалын гүүрний зүүн талаас Ботаникийн цэцэрлэг хүртэлх талбайд том цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэх мөрөөдлөө биелүүлэхээр ийнхүү дүүтэйгээ эн зэрэгцэн сонгуульдаж байна. 

 
Р.Гончигдорж & Ц.Цолмон

Элит гэр бүлүүдийн тоог УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн охин,  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн хүүтэй гэр бүл болсон. УИХ-ын 2012 оны сонгуулиар Р.Гончигдорж намын жагсаалтын есдүгээрт бичигдэн нэр дэвшиж, УИХ-д суусан. Ингэснээр УИХ-ын дэд даргын албыг хаших  болсон юм. Түүнийг хурал даргалах бүрт чуулганы танхимд хууль хэлэлцэхээс илүүтэй хэл амаа билүүдэлцэх нь эхэсдэг. Мань эр дэд даргынхаа суудалд омгорхож, гишүүдийг загнаж, хариу нам цохилтод орох үзэгдэл ч хэд хэд болж байв.
 Харин Гадаад харилцааны сайд асан Ц.Цолмон  МАХН-МҮАН-ы эвслээс мөн л жагсааалтын есдүгээрт бичигдэн нэр дэвшиж, УИХ-д суусан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Р.Гончигдорж Архангай аймгаас, Ц.Цолмон Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр болж байна.
 
 















 
Д.Батцогт & С.Бямбацогт

"Нью Прогресс" группийн эзэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Амлалт Нэхэх ард түмний холбооны тэргүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батцогт нар баз. Төрсөн эгч дүүсийг гэргийгээ болгосон МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт нэр дэвшиж байна. Харин Амлалт Нэхэх ард түмний холбооны тэргүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батцогт нар нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа. Сонгуулийн нэг тойрогт өрсөлдөх бөгөөд энэхүү хатуу шалгуурын өмнө гурав  дахь удаагаа “нүүр тулах”-аар болоод болж байна.



















 
С.Ганбаатар дүү С.Гантуяа
 
УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар өнгөрсөн оны сүүл үеэс эхлэн Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элсэж, тус намыг даргалах болсон юм. Явцын дунд ХҮН-д асуудал үүсч, зарим гишүүд нь бие дааж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байдаг.
Тус намын зүгээс УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд илэрхийлсэн боловч тамга тэмдэг, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар СЕХ-бүртгэхээс татгалзсан. Иймээс С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусааар Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр болсон байна.
Нам бусаар гэж байгаагийн учир нь Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын хөдөлмөрийн намын аль алинд нь элсэхгүй гэсэн үг юм.
Харин дүү С.Гантуяа нь Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр шийдэн, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. Түүний хувьд 2013 онд “Оюу Толгой” компанид ажиллаж байгаад компаний гадаад, Монгол ажилчдын цалин хэт ялгаатай байгаа нь хууль бус гэж үзэн, шүүхэд өгч, 3 шатны шүүхээр ялалт байгуулж байсан.
 














 
Б.Хүдэр-Ян &  Б.Энхбайгаль
 
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү Б.Хүдэр-Ян, охин Б.Энхбайгаль нар хоёр өөр намаас өрсөлдөнө. Б.Энхбайгаль нь АН-аас Төв аймагт нэр дэвшиж байгаа юм.  Б.Энхбайгаль Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд доктор, дэд профессор цолтой, эдийн засагч  мэргэжилтэй. Харин  Б.Хүдэр-Яны хувьд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай. Харин ИЗНН сонгуульд оролцож чадахгүй болсноос тэрбээр Г.Уянгын ТТЭНН-аас Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт өрсөлдөхөөр болжээ.















 
Б.Сүрэнжав & А.Сүхбат

Увс аймгийн 33 дугаар тойрогт  дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав нэр дэвшинэ. Х.Баянмөнх аваргын экс хүргэн дархан аварга А.Сүхбат МАН-аас Төв аймагт нэр дэвшихээр болоод байгаа юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-02 06:09:49
    Юун ах дүү, хүргэн бэр вэ юу болоод байнаа монголчудаа,
  • ppp 2016-06-02 05:28:12
    А.Сүхбат МАН-аас.... С.Гантуяа нь Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр яваа улс дор дорынхооо ажиллаа хийвэл барав .....эсгий хийх газар собак ненадооо kaх
  • irgen 2016-06-01 15:57:58
    Odoogiin УИХ ajilaa muu xiisnees bolj ingej bosgo ni alga bolson
  • эрдэнэ 2016-06-01 14:35:13
    Арай л биш ээ.Ядаж нэг айлын 2 хүүхэд 2 өөр намаас дэвшихээрээ яадаг юм. Нөгөө эцэг эхийн нь сургасан хүмүүжүүлсэн сургаал юу болох вэ? Сонгуулийн үеэр эргэж уу...
  • поло 2016-06-01 11:11:09
    Арай дэндэж байна.
  • Иргэн  2016-06-01 01:41:24
    Сvхбат илvv bn тэнэг гэдгийг тvмэн мэднэ
  • Лалар 2016-05-31 05:56:45
    Бүгд эрх мэдэлд донтчихсон баагий нар байна ш дээ. Одоо бүр УИХ-ыг хувьчилж авах нь байна.
  • ДСНК-ийн цэцэрлэгийг буцааж өг 2016-05-31 04:31:10
    БЗД, Сансарт ДСНК гээд маш гоё цэцэрлэгт хүрээлэн байлаа. Тэр газрыг Наранхүү аваад зарж устгасан. Эгч нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гэж рекламдах??...
  • Huga 2016-05-31 03:50:23
    Sejgiin sdanuud
  • иргэн 2016-05-31 03:36:37
    ЭНЭ ХОГИЙН ЮМНУУДЫГ БИТГИЙ Л СОНГООРОЙ ДОО, ИРГЭДЭЭ. АРАЙ Ч ДЭЭ. АРД ТҮМНИЙГ АРАЙ Л ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ, ЭНЭ БАЯЧУУД
  • Авирмид 2016-05-31 02:49:11
    Ах дүү нар нэг тойрогт дэвшиж нэг нь яалтчгүй их хуралд сууна Сайхан байна аа.
  • бэ 2016-05-31 01:42:35
    сэтгүүчид гэж үймээний мундар хутгах юмаа. нэр дэвшээд байгаа юм бол өөрсдөө гарч ирээд гудамжинд нүцгэн яваг. үнэнийг нь харъя
  • Зочин 2016-05-31 01:24:46
    Дутуу байгаа даа, Монголчууд цөөхүүлээ шүүдээ амьддаа бие биенээ хайрла, бүгдээрээ ах дүү нар шүүдээ, Хятад, Оросын эрлийзүүд ч ялгаагүй та бидний ах дүү нар