“Ажилтай орлоготой монгол хүн” хөдөлмөрийн өдөрлөг боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой монгол хүн“ хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулах, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр Чингисийн талбайд “Ажилтай орлоготой монгол хүн-хөдөлмөрийн өдөрлөг” зохион байгууллаа.
 
Өдөрлөгийг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой монгол хүн“ хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулахын хамт Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг олон нийтэд  сурталчлах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг онцлоод “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох бодлогыг зөвхөн хөдөлмөрийн салбарын эрхлэх асуудлын хүрээгээр хязгаарлалгүй, салбар дундын зохицуулалттайгаар үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлсэн ихээхэн ач холбогдолтой анхны хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хүрээнд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой шинээр ажлын байр бий болгох, хадгалахад чиглэсэн бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2013-2014 онд уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр томоохон 42 үйлдвэр  ашиглалтад орсноор тус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн тоо 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1155 болж, 2012 оны мөн үетэй харьцуулахад 67,1  хувиар нэмэгдэн улмаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тэдгээр бүтээн байгуулалтыг дагаж суурьшсан иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг онцлон дурдсан юм. 


 
“Ажилтай орлоготой монгол хүн-хөдөлмөрийн өдөрлөгийг Хөдөлмөрийн яам өөрийн харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд хамтран зохион байгуулж буй бөгөөд Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, АSEM-ын бэлтгэл ажлын алба, ажил олгогч байгууллагууд, хөдөлмөрийн хувийн биржүүд, их, дээд сургууль, МСҮТ төгсөгчид, ажил хайж буй иргэд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан юм.


 
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой-Монгол хүн“ хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулах, сурталчлахын хамт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Хувийн хөдөлмөрийн биржүүд аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгын дагуу ажил хайгч иргэд, ажилгүй  иргэдийг бүртгэх, ажилд зуучлах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны захиалга бүхий томоохон аж ахуйн нэгж байгууллагууд ажилгүй иргэд, ажил хайгч иргэдтэй ярилцлага хийх, ажлын байранд бүртгэх, ажилгүй хүмүүс, их дээд, сургууль, МСҮТ төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр үзүүллээ.
 


Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, АCEM-ын дээд хэмжээний уулзалтанд зориулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг сонгох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.
 


Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж их дээд сургууль төгссөн оюутан, залуучуудад хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүллээ. Мөн гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл, зөвлөгөө өгсөн нь нэлээд үр дүнтэй арга хэмжээ боллоо. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын үйлчилгээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлснээс гадна их дээд сургууль төгсөж байгаа оюутнуудад ажлын байрны урилга гардууллаа. Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутнуудыг хамруулсан “Flash mobi” үзүүлбэр үзүүлсэн нь сонирхолтой байлаа. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-31 00:47:55
    АН 12 онд засаг аваад "ажилтай орлоготой монгол хүн" мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан нь цэвэр хулхидалт байсан, тэнэг Баярсайхан намаа доош нь хийж байна...