Ирэх сарын 9-нд нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдээлнэ
Сонгуулийн Ерөнхий  Хороо /СЕХ/-ны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулагджээ.

АЖЛЫН ХЭСЭГ:

    Тавдугаар сарын 28-30-ны хугацаанд нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг 

    Тавдугаар сарын 30-наас зургадугаар дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч ажиллана.

Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авах бөгөөд хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм. Үүний дараа зургадугаар сарын 9-нд нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдээлнэ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.