Цэцэрлэгийн хүүхдүүд аюулгүй амьдрах арга ухаанд суралцлаа

Нийслэлийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нийслэлийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах сургалт, дадлага уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг.  

Энэ жил цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдвийн дор гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг  уралдаант тэмцээний хэлбэрээр зохион байгууллаа.  Тэмцээнд  Чингэлтэй дүүргийн 19, 39- р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 3- р цэцэрлэг, Баянгол дүүргийн 77- р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 25- р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 25 -р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн нийт 7 багийн 140 авъяаслаг хүүхэд, багачууд оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх сэдэвтэй жүжигчилсэн тоглолт, иргэд, олон нийтэд зориулсан уриалга, сэрэмжлүүлэг явуулах, онцгой байдлын албаны дуу, шүлэг зохиох зэрэг 3- н төрлийн тэмцээнээр авъяас чадвар, авхаалж самбаагаа сорив.

Тэмцээний тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэг , хоёрдугаар байранд Сонгино хайрхан дүүргийн 11-р цэцэрлэг, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэгт тус тус шалгарсан байна.  Хүүхэд, багачуудыг бага наснаас нь эхлэн гамшгаас хамгаалах сургалт, дадлагад сургаснаар гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болох төдийгүй гамшгийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болдог байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.