Дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргалаа

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-ыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.