Өнгөрсөн долоо хоногт “Gyss” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэргээр саатуулсан тухай мэдээлэл цацагдсан. Өнөөдөр тус хамтлагийнхан мэдээлэл хийж, шинэ уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд дуулгасан юм.
Харин энэ үеэр хамтлагийнхнаас Х.Бат-Ундралын талаар асуухад “Х.Бат-Ундралын хувьд сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхины хэргийн талаар мэдэхгүй байна. Тэгээд ч хуучин гишүүнийхээ талаар юм ярихгүй” гэлээ. Харин Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” хэмээн бичжээ.
Олон жил хамтдаа дуулж явсан Х.Бат-Ундралыгаа хэрэгт холбогдонгуут хамтлагийн найзууд нь нүүр бурууллаа хэмээн буруутгасан хүмүүс цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна. Харин нөгөө талд олны танил нэр хүндтэй хүн байж ийм хэрэгт орооцолдсон нь өөрийнх нь буруу. Тиймээс найз нөхөд нь нүүр буруулах нь аргагүй хэмээн бичих хүн нэлээдгүй байгаа юм.

Б.Сансар
olloo.mn