Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл хуралджээ
Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хурандаа Ц.Очгэрэл “Хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах ажиллагааны тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Тус сургуулийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан энэ сарын 26-нд болж, эрдмийн зэрэг хамгаалах ажлыг хэлэлцсэн байна.

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн эрдэмтэн, докторуудын зүгээс болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Батлан хамгаалахын их сургуулиас тус судалгааны ажилд өндөр үнэлэлт өгч, эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй бүтээл болсныг онцлон тэмдэглэсэн байна.

Хурандаа Ц.Очгэрэл нь судалгааны бүтээлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах ажиллагааны тогтолцоог онолын үүднээс анх удаа судлан, эрх зүйн зохицуулалтын байдалд түүхчилсэн дүн шинжилгээ хийсний зэрэгцээ байгууллагын хангах ажиллагааны тогтолцооны онцлогийг гадаадын зарим орны хүрээнд харьцуулсан судалж, хорих байгууллагын аюулгүй байдалд нөлөөлөх аюул, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээний аргачлалыг шинээр боловсруулжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.