СЕХ МАХН-ынхныг бүртгэж хууль зөрчих үү

МАХН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын малгайд хорогдож, сайдтай, шантаажтай туг, дарцаг шиг хийсч байв. МАХН-ын эрх ашигт нийцэхгүй л бол "Ерөнхий сайдыг огцруулна", "Засгийн газраас гарна" гэж айлын эрх хүүхэд шиг дураараа аашилж байлаа. Улс төрийн ууган хүчин гэгддэг МАН-ынхан хүртэл угшил нэгт МАХН-ынхантай хамтарч сонгуульд оролцох санал санаачилга гаргасан удаатай.  Хоёр намаас ажлын хэсэг гарч, хэд хэдэн асуудалд тохиролцсон байдаг. Гэвч  Н.Энхбаяр гэдэг хүний хэмжээ хязгааргүй шуналаас болж,  хэлэлцээр амжилтад хүрээгүй. Тэгвэл яг одоо улс төрийн нөхцөл байдал 180 градус эргэчихээд байна. Засгийн газраа шантаажилдаг МАХН-ынхныг Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэрээсээ "хөөв". Дээр нь МАН-ын тавьсан саналыг чамлаж байсан МАХН-ынхан өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцож чадахгүйдээ тулчихаад өлсгөлөн зарлаад сууж байна. Учир нь тус нам хуульд заасан хуулийн хугацаанд амжиж нэр дэвшигчдээ тодруулаагүй гэх мэдээлэл байна. Нэр дэвшүүлэх нийтлэг журмын 129 дүгээр зүйлд "Нам эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл  тавдугаар сарын 23-27-ны нэр дэвшилтийн асуудлыг нэг тийш нь цэгцэлчихсэн байна гэсэн үг. Гэтэл МАХН нэр дэвшигчээ тавдугаар сарын 28-ны шөнийн 04.00 цагт тодруулж дууссан сурагтай. Хэрвээ хуулийн хугацаанд амжаагүй бол СЕХ бүртгэхээс татгалзах хуулийн заалттай. Энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр амжилт үзүүлж, чадахгүйгээ эртнээс мэдсэн учраас  "Шударга сонгуулийн төлөө", "Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооё", "Ард түмний эрх ашгийн төлөө" зэрэг уриа лоозонтойгоор ард түмнээр өрөвдүүлэх хуучин тактикаа барьж эхлэв. УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН  чамлахааргүй амжилт гаргасан гэдэгтэй  хэн ч маргахгүй. Дөрвөн жилийн настай Н.Энхбаярын ялалт өнөөдөр гудамжны улс төр лүү шилжих хэмжээнд доройтжээ. Нэгэнт хуулийн хугацаандаа амжиж МАХН нэр дэвшигчээ тодруулаагүй болохоор СЕХ бүртгэж, авахгүй байх магадлал өндөртэй. Хэрвээ СЕХ МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авбал Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болж таарна. Сонгууль эхлээгүй байхад СЕХ хуулиа зөрчөөд эхэлбэл хэл амны бай болохоос гадна улс төрийн хямралд түлхэх аюултай. Тэгэхээр СЕХ-нд хуулиа дагахаас өөр сонголтгүй болж байна. МАХН улс төрийн өлсгөлөнгөөс айж нэр дэвшигчдийг нь бүртгэвэл СЕХ хуулиа хэрэгжүүлдэггүй "муухай" харагдах нь лавтай.
 

 С. Наранчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-05-30 11:49:24
    ene dandaa enhbayariin esreg yum bichsen bn ene medeeleluudiin tsaana elbegee baigaa ni lavtai
  • Жо 2016-05-30 11:21:33
    Мананг сонгож болохгүй шүү түмээн.25 жил хошигрууллаа хашигрууллаа одоо хүний 15 саяын өртөй болгож элгээр минь хэвтүүллээ.энэ 2 намын нийлсэн 200д хүн л баяжла...
    • irgen 2016-05-30 19:44:58
      tegeed heniig songohiin malaa heden amaaraa yardag nohdiig songohoor chin ted nar n moggo hoogood l amaa uduulchiheed b na daa
  • zochin 2016-05-30 08:53:55
    Offshor danstai hulgaichidiin neriig devshuulj bgaa bjyagaad enhbayariig songuuld devshuulehgui geed bgaa yum be? shudraga bish bna
  • үнэн 2016-05-30 08:29:04
    нэгэнт бүртгүүлэх хугацаагаа зөрчсөн нь үнэн бол хуулийн дагуу бүртгэхгүй байх нь хэн хэндээ шударга бөгөөд хууль хэрэгждэгийг харуулна.
  • хэхэ 2016-05-30 07:38:53
    Муу юмнуу айсандаа махн -ыг хасах гээд үзэж байна Тийм сүрхий юм бол зүгээр л өрсөлдөх хэрэгтэй ш дээ
  • иргэн 2016-05-30 07:02:45
    оффшоруудийг нэр дэвшүүлсэн юм чинь Энхбаярийг адилхан дэвшүүл эсвэл адилхан хуулийн дагуу оффшоруудийг ЭХ-н 1.1, 166.1, 166.2-р эрүү үүсгэн яллах нь шударга
  • там руу алх 2016-05-30 05:53:27
    шинэ цус хэрэгтэй байна. гадныхан ч хамаагүй дээр шүү. энэ улс төрд олон жил цусанд будагдсан нөхдүүд хэрэггүй ээ. одоо үхээд эсвэл офшор дансаа тэврээд там ру...
  • irgen  2016-05-30 05:42:32
    mongold yamar huuli uilchildeg yum boon holionbantan shuu dee
  • ЗОЧИН 2016-05-30 05:06:03
    БҮРТГЭХИЙ НЬ БҮРТГЭЭД, СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХЫ НЬ ОРОЛЦУУЛААД Л ШИЙДЭЭЧ ЭЭ. ХЭЗЭЭ БАЙХДАА НЭГ ИХ ХУУЛЬ ДҮРЭМ ҮЙЛЧИЛДЭГ БОЛСОН ЮМ БЭ ДЭЭ.
  • зочин 2016-05-30 05:00:57
    хуулийн хугацаа өнгөрсөн бол дуусаа. бүх утгаараа, хэрэг ч хаагдана, ялгүй ч болго, материалыг ч хүлээж авахгүй. Авбал сонгуулийн хороо огцрох байлгүй
  • иргэн 2016-05-30 04:42:51
    Энхбаярт ялагдана гэж айхдаа янз бүрл арга хэрэглэх юм да эхлээд ялтай бдал дуусаагүй гээд бсан одоо хугацаандаа бүртгүүлээгүй гээдл мөн ч зовж бна да МАНАН
  • За МАХН л биш шүү 2016-05-30 04:39:20
    СЕХ арай ч хууль зөрчихгүй !!! МАХН бол нэг хүнийг дагасан хэдэн албан тушаал горидсон цөөврүүдээс бүрпсэнг хэн ч мэднээ