Ж.Мэндбаяр: Жинхэнэ өлсгөлөн зарлахад олон талын чадвар хэрэгтэй
“Глоб”-ын Ж.Мэндбаяр Н.Энхбаярт ил захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа “Одоо амрах хэрэгтэй дарга аа. Та эх орон ард түмнийхээ төлөө хийх ёстойгоо бүгдийг хийсэн. Тэд таныг хангалттай ойлгоно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ  төлөө ч хийдгээ хийсэн одоо хаваажит. Таны дэргэд миний хийсэн зүйл, туулсан замнал жижигхэн ч гэсэн миний эдэлсэн ял, хугацаа, дэглэм, орчин нөхцөл, үзсэн туулсан зовлон таныхаас хэд дахин илүү. Түүнчлэн та бид хоёр ялгаагүй л тавилан нэгтэй хар савны дуулиан тарьсан “хулгайч” нар. Тэгэхээр хамаа ийм байна. Хам хоёр жил эмнэлэгт хэвтэж, нэг удаа нойтон өлсгөлөн зарласан. Хам нь есөн жил яс сууж, хоёр удаа хуурай өлсгөлөн зарласан. Тэгэхэд одоо наад байж байгаа царай зүсээ хар л даа хам аа. Хамынхтайгаа харьцуулаад. Жинхэнэ өлсгөлөн зарлахад чинь бас маш олон талын чадвар хэрэгтэй байдаг. Тэдгээрийг эзэмшилгүйгээр өлсвөл ямар болдгийг хам яс махандаа тултал ойлгосон баймаар юм. Наад амьтас чинь бүр ч чадахгүй. Одоо боль оо. Биеэ бод хам аа!” гэжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-05-30 08:40:50
    Гоё шаасан!
  • зөв 2016-05-30 08:31:53
    зөв зүйтэй зөвөлгөө өгсөн байна.одоо амрах хэрэгтэй.
  • Зочин 2016-05-30 06:10:00
    Энхбаяр өөрийн төлөө игэж зүтгээгүй байхгүй юү. Энхбаяр шиг уриалаад ,удирдаад явах шөрмөстэй аавын хүү байхгүй л байна. Ардтүмэн дэмжиж байгаа тул яваад байгаа...
  • иргэн 2016-05-30 04:50:54
    идсэнч хэлэх үгтэй хийсэн юмтай хүн тэмцээд бай та бүгдийг дэмжих хүн олон шүү амжилт.. оффшорчуудтай адил юм хийсэн юмгүй мөртөө улс орноо цөлмөчихсөн биш
  • Эрүүл мэндээ бодсон нь дээр дээ 2016-05-30 04:29:16
    Мэндбаяр үнэн л сануулга өгсөн байна даа.Нас явчихсан хүн луйварын их хэмжээний мөнгөтэй байлаа ч алдагдагдсан энергийг нөхөж сэргээх хэцүү дээ.
  • зочин 2016-05-30 04:25:58
    зөв зөвлөгөө өгсөн байна Энхбаяр одоо болно шүү дээ Төрийн бүх өндөрлөгт гарч үзсэн хүн шүү дээ Хань ижил үр хүүхдүүдээ бодоод амар амьдрах хэрэгтэй
  • зочин 2016-05-30 04:11:09
    ядахдаа нойтон өлсгөлөн зарлаач биеэ бодмоор юм