Түргэний 10 машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм. Энэ стандартаар нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна.  

Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор түргэн тусламжийн үйлчилгээнд явах иж бүрэн тоноглогдсон 10 машиныг   санхүүгийн болон техникийн  чадавх болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах замаар сонгон шалгаруулан нэг тэрбум гучин сая төгрөгөөр худалдан авахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.