З.Энхболдын тойргийн наймаанд Р.Амаржаргал өртлөө

Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж байж АН-ын дарга З.Энхболд найз Д.Одхүүгээ тойрогтой болголоо. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олгосоноороо “MCS-ийн” фракцид тал засч чадлаа. З.Энхболд бүлэглэлийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсанаараа АН үг дуугуй нэг суудал алдах нь тодорхой болов. Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидер. Р.Амаржаргалын тойргийг булааснаараа АН Р.Амаржаргалд хаягдлаа. Дотоод ардчиллаа уландаа гишгэж фракцын эрх ашигтаа дарлагдсан АН тойрог хувааж нэр дэвшигчээ тодруулахдаа хүнээ харахаасаа илүү бүлэглэлийн эрх ашгаа харсан нь ялалгдлын цондон байж ч мэдэх юм.

СХД-т МАН-аас Сү.Батболд, АН-аас Р.Амаржаргал хоёр халз өрсөлдсөн бол үзүүштэй сонгууль болох байлаа. М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын аманд өгнө гэдэг нь З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг юм.

Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орох боллоо. Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг нь буцааж танхимдаа ажиллахыг урьж байв. Тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.

Д. Ундралсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zuv 2016-05-30 10:33:30
    amarjargal demii biz dee. nam gedeg bagiin toglolt. ene hun gantsaaraa
  • ЗОчин 2016-05-30 08:46:17
    АНам нэг суудал алдсан нь үнэн л дээ. Батчимэг гэдэг хүүхэн нутагтаа очих нүүргүй хүн юм. Тагнуул байж болзошгүй туслах нь тагнуулын хэргээр 16 жилийн ял авсан...
  • zz 2016-05-30 07:56:30
    zuv bodoltoi sain uls turch. gol ni ardchilsan geh nuhduud bagiin toglolt hiij idej uuh hor nairah ajilaa umnuu tavij ene huniig shahdag.
  • иргэн 2016-05-30 06:31:55
    уг хүн нь боломжийн,сайн ч эдийн засагч даан ч сонголтоо хийж чадахгүй юм одоо яая гэхэв.
  • АН 2016-05-30 04:54:03
    Амаржаргал ч дээ. Тойрог солиод л өмнөх сонгогчдоосоо зугтааж явдаг худалч. Сайн эдийн засагч гэдгийг нь ч мэдэхгүй юм байна. Ер нь бол хувиа хичээсэн Түгжил
    • ytuuit 2016-05-30 09:43:47
      Амаржаргал данда ганцаараа тоглолт хийдэг сонин хүн шдээ энэ удаа дэвшээгүй зөвөө засгийн газараа огцруулахад хувь нэмэрээ оруулсан ыг мартаагүй шүү
    • hehe 2016-05-30 07:34:33
      tehh, yag hariutslagatai agshin irehed zurhgui tuulai zan gargadag
  • зочин 2016-05-30 04:17:27
    Улс төрийн ноён нуруу гэж байнаа.
  • irgen 2016-05-30 04:17:03
    ene atigar zaluu AN-iin unah nuhiig mun sain maltaj bnaa,A-jargalaas aihdaa shahalt uzuulseer bgaad nerii n haschih uymaa
  • Зочин 2016-05-30 03:28:16
    БАТЧИМЭГ СҮ,. БАТБОЛДООС ХӨРӨНГӨӨРӨӨ Л ДУТАХ БАЙХ. ХАРИН ЧАДВАРААРАА ХОЛ ТАСАРХАЙ ИЛҮҮ
  • сонгогч  2016-05-30 03:21:47
    жудагаа бодож нэг нь нэрээ татаа л биз.энэ мэт эрүүл алхмуудыг бүү улс төржүүл чи.хоолоо зөв олж идвэл шингэнэ шүү
  • hi  2016-05-30 02:58:25
    Minii demjdeg uls turch. Daraa jil eronhiilugchiin songulid dewsheerei. ard tumen taniig demjih bolnoo.
  • Mgl 2016-05-30 02:47:54
    AN- DARAAGIIN ERUNHIILUGCHID NUUTSULSIIM BN DAA. MONGOL ULSIIN ERUNHIILUGCHID SAIHAN TOHIROH HUN L DEE.
  • Me 2016-05-30 02:47:29
    ANam yalagdana. Ireh 4 jild garsan Gishuud Bur extra hariutslagai bh yostoi, getel namuudiin ner devshuulsen baidaliig harhad uund anhaaraagui met.