Олимпийн наадмыг хойшлуулахгүй
Рио-2016 олимпийн наадмыг зохион байгуулах Бразил улсад Зика вирусын халдвар аюул дагуулж буй. Тус улсад уг вирусын халдвараар 1.8 сая хүн өвчлөөд байгаа бөгөөд 7000 халдвартай хүүхэд төрөөд байгаа. Тиймээс дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэд  Рио Де Жанейро хотод болох олимпийн наадмыг  хойшлуулах саналыг ДЭМБ-т  хүргүүлээд байгаа.

Тэгвэл ДЭМБ-аас Риогийн олимпийн наадам товлосон цагтаа болно хэмээн мэдэгджээ. Тус байгууллага өчигдөр 17:00 цагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Эрдэмтэд Риогийн олимп товлосон цагтаа болвол дэлхий даяар нэг тэрбум хүн халдвар авч болзошгүйг анхааруулаад байгаа юм. Харин ДЭМБ-аас Бразилын эрүүл мэндийн байгууллага уг вирусын халдварыг  бууруулж чадна хэмээн итгэж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine