З.Энхболд: Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар ярилцаж, санал солилцсон юм.  Төлөөлөгчдийн сонирхсны дагуу УИХ-ын дарга Монгол Улсын хууль батлах үйл явцын талаар танилцууллаа.

Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. УИХ-ын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа. Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн УИХ-ын дарга хариулав.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол иргэн 2016-06-01 13:22:26
    Энэ зика энхболд чи битгий хуц чи мэддэг юмуу хууль зуйн сайд Байсан тэмуужин ялгуй гэж хурал дээр хэлсэн ард тумэн бид зурагт болгоноор сонсож б/на
  • Зочин  2016-06-01 02:29:52
    Шинэ эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хугацааг 9.1 -ээс мөрдөнө гэдэг нь Энхбаярт зориулж тавьсан хугацаа.Түүнийг УИХ-ын сонгуульд оруулахгүй гэж хийсэн юм.
  • Huga 2016-05-30 18:30:51
    Enkhboldiin dram sh de unendee. 2 uzuurtei zuu mon do tarvagan tahal chini
  • Enhbayar bol abilgalch hiigeegyi syyd gy 2016-05-30 15:54:46
    enyyniig zohion baigyylsan hymyys ni dotorhoi baigaa syy dee!!ted nar yiliinhee yreer hariugaan amsana daa!!yaj zygeer orhih be?Byrhan terniig harj l taaraa!!!E...
  • pkxny 2016-05-30 12:01:51
    УНДРАМ ГУАЙ, ТА ГАРЧИГАА БУРУУ ӨГЧЭЭ. ЭНХБОЛД ЭНХБАЯРЫН ЯЛТАЙ ХУГАЦААДУУСААГҮЙ БАЙГАА ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙНА. ЧИ ЛАВ ОЮУН УХААНЫ ХОМСДОЛТОЙ БАЙХАА.
  • зочин 2016-05-30 09:43:14
    Чи Энхбаярыг аав ээжтэй гээ нийлээд идэж уусныг их сайн мэдэж байгаа хүн байна. Тэгэхлээр чамайг бас шалгах хэрэгтэй хүн байна. Идэж ууж байггаг нь харсаар байж...
  • иргэн 2016-05-30 09:41:29
    идсэнч хийсэн юмтай хэлэх үгтэй хүн оффшорчид шиг ард түмнээ хоногийн хоолгүй болгочхоод өөрсдөө хахаж үхтлээ идчихээд шингээж чадахгүй болхоороо оффшордоогүй
  • irgen 2016-05-30 08:27:43
    Enkhbayr Yalgaagyi aab eej ah dyysteigee niileed hanatlaa idej uusan odoo boloo shy de Abilgaliin zagalmailsan etseg biz de uhaaraache yun songuulid oruulah be ...
  • irgen 2016-05-30 08:25:17
    bayrtcogtin opshor huuchirsan.enhbayriinh duusaagvi
  • иргэн 2016-05-30 07:16:36
    нэг бүлэг нь гэхэд л бараг 30 зүйлтэй роман юмуу хууль юмуу? Энхболдоо өөрсдийнхөө будлиан шиг юм хийчихсэн энэ бол хууль биш шүү
  • иргэн 2016-05-30 06:24:03
    сүүлийн үед гарч байгаа хуулиуд ойлгомжгүй салаа утга ихтэй түүнийгээ тайлбарлаж байгаа хүмүүс бүрч ойлгомжгүй болгочидог нөгөө талаар өөртөө өөрсдөө тааруулж ...
  • as 2016-05-30 05:28:52
    Idsen bsn ch tuviin halh hun shuu!
  • амжилт 2016-05-30 04:33:13
    идсэн байсанч яадаг юм хийсэн юмтай,хэлэх үгтэй юм чинь тэмцээд бай амжилт... АН-хан шиг хийсэнч юмгүй хахаж үхтлээ идчихээд хулгайн журмаар оффшордчихсон биш
  • иргэн 2016-05-30 04:00:59
    энэ АН-хан ЭХ-иудийг \1.1, 166.1,166.2 \зөрчиж оффшордчихоод яаж ичихгүй Энхбаяртай ярьж чадж бна.
  • IRGEN 2016-05-30 03:56:03
    ENKHBAYAR ODOO BOLNOO
  • эргүү мал 2016-05-30 03:50:10
    энэ одоо ганц өөрийнхөө төлөө энэ олон хүмүүсийг хохироохоо болиосоо
  • иргэн 2016-05-30 01:55:20
    Энхбаярыг сонгуульд оруулахгүй гэж байгаа бол Элбэгдорж Батүүл Баярцогт Энхболд Сайханбилэг нарыг адилхан оруулахгүй байх нь шударга,адилхан идсэн уусан хүмүүс
  • Odoo showgaa boliooo!!! 2016-05-30 01:29:49
    Ene ganz hunii Nam odoo boliwol yasiin aan !!!
    • Зочин 2016-05-30 04:20:07
      Энхбаяр улс орноо өргүй болгоод Элбэгдоржид хүлээлгэн өгсөн байхад тэд :АН,МАН 2 нийлж улс орныг идэж өрөнд оруулж байхад яаж дуугай байх юм бэ: