АН МАН-ынхны содон сонголт
МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ өнгөрсөн баасан гарагийн оройжин хуралдаж, ирэх сонгууль нэр дэвших эрхмүүдээ тодрууллаа. Хоёр намын нэр дэвшигчид дотор олны таамагт ороогүй, сонин содон нэр дэвшигчид хэд хэд байна. Тэд урлаг, спортын салбарт гаргасан ажилтаа улс төрд “ашиглах”-аар шийдсэн байх. Улстөрд хөл тавьсан содон хүмүүсийн  тухай товчхон танилцуулахад ийм байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр



Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н. Түвшинбаяр. 

Эрхэм гавьяатын Баянхонгороос УИХ-ын сонгуульд нэр дэвших мэдээ гэнэтийнх байв. Түүнийг Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 100 хувийн саналаар сонгосон байх. Харин түүний УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон гол шалтгаан бол “сайн ах” Х.Баттулгад түшиг тулгуур болохыг хүссэн хүсэл гэнэ.
Харин олимпийн наадмаа хэрхэх талаар сэтгүүлчийн асуултад "Монголын ард түмэн гурав дахь олимпдоо зодоглох надад их итгэл хүлээлгэж байгаа. Мэдээж та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө би бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Сонгуулийн сурталчилгааны ажил 19 хоног учраас гайгүй байх аа” гэжээ. Ямартай ч монгол түмний хайртай аварга сонгууль, олимп хоёрыг хослуулах нь.

Дархан аварга А.Сүхбат



Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намд гишүүнээр элсэж, олны чихийг сортойлгож байсан Дархан аварга А.Сүхбат 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ. Эрхэм аварга УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд АН-аас гарч, МАН-д элсэн  Төв аймагтаа нэр дэвшин өрсөлдөхөөр болоод байна. Түүнтэй нэг тойрогт АН-аас М.Энхсайхан өрсөлдөнө.

Зохиолчдын эвлэлийн дарга  Г.Мөнхцэцэг



Монголын  зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг Говьсүмбэрээс нэр дэвшинэ. МАН-ын Бага хурлын гишүүн. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат. 1995 онд УБДС утга зохиолын мэргэжилээр төгссөн. 2000 онд "Сэтгэлийн анир" номоороо МЗЭ шагнал хүртсэн. Мөн ондоо Болор цом хүрсэн.
 
Хөтлөгч П.Анужин



"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужин Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ. Түүний хувьд гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжилтэй бас макробиотик судлаач. Сэтгүүлч болох багийн мөрөөдлөө "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч хийснээр биелүүлсэн гэх. Харин одоо тэр гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжлийнхээ тусыг үзнэ. УИХ-ын сонгуульд МАН-аас П.Анужин, АН-аас Д.Арвин нар нэг тойрогт тулна. Гэвч сүүлийн өдрүүдэд түүний УИХ-д сонгуульд нэр дэвшсэнээс илүү нууц гэх бичлэгтэй холбоотой асуудал олны анхааралд өртөөд буй.

СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг



Хоолойны цараа сайтай хэмээн үзэгч олноо таашаагдсан СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөнө. Дуучин Г.Эрдэнэтунгалаг 1980 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 50 дугаар дунд сургуулийг төгссөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2003 онд төгссөн. Түүний хувьд өнгөрсөн оны намар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын дэд даргын албан тушаалд томилогдоод байсан юм. Ингэж эрхэм уран бүтээлч бүсгүй цаашид урлагийн замналаа орхиж их улстөрд хөл тавих эхлэлээ тэртээ холын тосгоны намын үүрээс эхлүүллээ.

Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав



АН-аас Увса аймагт Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч Ч.Хүрэлбаатар гишүүн.
Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд саяхны чуулганы хуралдаанаар “Та бүгдийн Увс аймгийн зүүн хязгаарт нэг хэсэг тавьсан, урд хэсэг болгоод хуваачихсан Увс аймгийн төв болгоод хуваачихсан энэ тойрогтоо Ардчилсан намын чаддаг аавын хүү нь ирээд надтай өрсөлд. Би амлая, надтай ирээд өрсөлд та нар. Энэ зургийг зурсан хүн надтай ирээд өрсөлд” хэмээн ширүүхэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл түүнтэй ийнхүү аваргын охин өрсөлдөхөөр болжээ.

ММ агентлагийн сэтгүүлч асан М.Оюунчимэг



"ММ" агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэг МАН-аас УИХ-ын Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойргоос нэр дэвшинэ. Түүний хувьд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэвлэл мэдээллийн салбар хэн нэг улстөрчийн хувийн “зэвсэг” биш. Түмний төлөө дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн төлөө би тууштай ажиллана. Улс төрд нэгэнт орсныхоо дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болдог увайгүй жишгийг хуулиар зохицуулж иргэдийн мэдээлэл авах, өгөх  эрхийг хангахгүй бол Монголын улс төр, нийгэм  эрүүлжихгүй" гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦЭВЭР ХҮМҮҮС 2016-06-06 02:30:59
    ЖЕНКО БАТТУЛГАЫГ ХУЛГАЙ ХИЙЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ БҮХ МОНГОЛООРОО МЭДЭЖ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЗАРЛААД БАЙХАД МАНЬ ХҮН ДЭВШСЭН БАЙХ ЮМ ДАА ХУЛГАЙЧАА ГЭЖ...
  • bbbbb 2016-06-01 08:51:07
    MAHAH mongol ulsiig suiruulj bn. Ard tumen ulsuj bn.
  • ZOCHIN 2016-05-30 13:16:43
    ANUUJIN. OYUNCHIMEG 2 HERGGUI BHAA BUSDNI BOLHL YUM
    • манан-зарим нь малаас дор юмнууд  2016-06-01 11:22:12
      Хуцваа чи. Тэр баянаагын охин цаашаа. Ялзрал гэдэг чинь энэ.
  • зочин 2016-05-30 10:55:21
    Энэ Сүрэнжав гэх эмэгтэйд өөрийнх нь намтар баймаар юм. Тэр нь сонин байна л даа. Аваргын охин л гэх юм. Тэр нь сонгуульд өрсөлдөх давуу тал нь гэж үү?!
  • Батаа 2016-05-30 10:29:47
    МАН -г дэмжнээ
  • test 2016-05-30 09:38:26
    test
  • songogch 2016-05-30 08:22:17
    Oyunchimeg iig bolovsrolgui gej bolohgui ee, hamgiin mundag n haragdaj baina ene hedees
    • сүлд 2016-06-07 13:32:21
      М.Оюунчимэг. МАН -намд олон жил хошуу худалдаж, ардчилал, шударга ёс , АН-ы эсрэг олон жил явсныхаа төлөө, тойргоор шагнуулждээ! тэнэг хүн чамайг сонгоно байх.!...
  • Mongol er 2016-05-30 06:11:16
    Ih hural bol bisness-iin talbar bish shuu!!!
  • Сүрэнн 2016-05-30 05:45:25
    Мэдлэг боловсролтой хумуус байх естой. Гэтэл оюунчимэр ч гэх шиг баахан бөх. Эх орноо хөгжүүлэх биш мөнгө идэх юм л боддог.
  • ПЯХЛУУ 2016-05-30 05:16:25
    20 онд дараагийн ээлжинд хошин шогийн баахан алиалагчид дэвших юм биз дээ!!!!
    37.120.50.10
    Мэдэгдсэн Хариулах
  • jorj 2016-05-30 05:14:26
    huuli togtooh deed baiguullaga sh dee yun buhchinguud vee
  • иргэн 2016-05-30 03:08:28
    оффшорууд хууль зөрчих зөрчихдөө бүр ЭХ 1.1-ийг зөрчсөн байхад Энхболд ичихгүй хууль зөрчөөгүй гэж ярьж бга юм да үндэсний баялаг,нийтийн өмчийг оффшордчхоод
  • kjkj 2016-05-30 02:42:05
    oyunchimeg bol baik bolnoo busad n demii
  • 123 2016-05-30 02:37:48
    Бүгд мундаг хүмүүс байлгүй, Амжилт хүсье. Их хуралд нэр дэвшигчдэд бүгдээрэнд нь амжилт бас дахин амжилт
  • Зочин 2016-05-30 02:37:27
    Хувь хүний хувьд энэ удаагийн сонгуульд нам, нам дагагчийг биш эр зориг гарган амьдралаа дэняин тавьж бие даан нэр дэвшигчийг сонгохыг уриалж байна.
  • huu 2016-05-30 02:26:54
    hurelbaatar ni ooroo aigaad zugtchihsan bn sh dee, 31 deer geed tomrood bsn chin
  • Зочин 2016-05-30 01:57:35
    Аваргууд болон Оюунчимэг эд нар байж болох л юм. Бусад нь бол цаашаа шүү.