Агаарын бохирдлоос болж жилд 3,7 сая хүн амиа алдаж байна
Агаарын бохирдол дан ганц Монгол улсын гэлтгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд томоохон үйлдвэрүүдээс гарах утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлын хүн төрөлхтөнд үзүүлж буй аюулын талаар судалгаа явуулжээ.

Энэхүү судалгааны тайланг энэ сарын  27-нд нийтэлсэн байна. Улмаар орчны агаарын бохирдлоос жил бүр 3.7 сая хүн нас барж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг анхаарууллаа.  Агаарын бохирдол нь халдварт өвчин төдийгүй үхэлд хүргэдэг гол шалтгаан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн хамгийн хүнд эрсдэл юм.

Иймээс  Женевт хуралдаж буй дэлхийн эрүүл мэндийн 69-р чуулганаар  агаарын бохирдлоос болсон эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй тэмцэх тухай шинэ тогтоол баталж, 2016 оноос 2019 он хүртэлх агаарын бохирдол, эрүүл мэндийн асуудлыг зохицуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөжээ.

Манай улсын хувьд жилд нас барсан хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болдог байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 3 2016-05-30 01:45:09
    зуны эхэн сар дуусах гэж байхад манай хотын утаа хэвээрээ л байна, цонхоо нээж болохгүй байна шүү дээ, эрхэм нэр дэвшигчид нэг юм бодно байгаа