Монголчуудын шашин шүтлэгийн асуудлаар уулзалт хийлээ
ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы ОХУ-ын Буриадын их сургууль болон Тасралтгүй боловсролын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Орчин үеийн олон соёлын уулзвар дахь боловсрол” төслийн хүрээнд “Монголчуудын шашин шүтлэг” сэдэвт дугуй ширээний ярилцлага энэ сарын 27-ны өдөр ШУА-ын байранд боллоо.

Дугуй ширээний ярилцлагад оросын талаас ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Томскийн их сургууль, Буриадын их сургуулийн түүх, нийгмийн ухааны профессор багш нар ба Москва, Красноярск хотын дунд сургуулийн түүхийн багш нар хүрэлцэн ирж оролцов. Харин монголын талаас ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болон зарим их дээд сургуулийн түүхийн багш нар оролцсон юм.

Уулзалт ярилцлагын үеэр Түүхийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор С.Цолмон, доктор, дэд профессор Н.Хишигт, доктор, дэд профессор А.Пунсаг, доктор, дэд профессор Ц.Энхчимэг нар “Монголчуудын сүсэг бишрэл дэх байгаль хамгаалах уламжлал”, “Монголчуудын амьдрал дахь буддын шашны эерэг, сөрөг нөлөө”, “Монголчуудын тахилгатай газрууд” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Энэ үеэр хоёр талын оролцогчид илтгэгчдээс өөрсдийн сонирхсон олон асуулт тавьж, хариулт авахын зэрэгцээ өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГанбаатарД 2014-07-01 14:17:42
    Чухал сэдэв байна. Иргэний үнэмлэх аваагүй хүүхдийг шашны үйл ажиллагаанд оролцохыг хориглох саналтай байна.
    • бумаа 2014-07-30 04:41:23
      Тэгвэл Гандангийн шашны сургуулийг хаая. Насанд хүрээд л шашнаа сонгог.
  • зулаа 2014-06-30 08:42:13
    Гарчиг нь юу гэнэ вэ?