Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Туушин зочид буудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хаданд мөнхөлсөн урлаг хуралд оролцон үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, Ойллого, Ярилцаан” сэдэвт олон улсын хурал, экпертүүдийн уулзалт 2016 оны 5 дугаар сарын 30-31-нд Улаанбаатар хотод болно.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 6 сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхийг хэрхэн өөрчлөн байгуулах талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Чингисийн талбайд "Ажилтай орлоготой монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно. Энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түмэнд түгээж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна ажил хайж буй хүмүүсийг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явагдана.

11:30 цагт: “Дурсамж” хамтлагийн 16 насны төрсөн өдөрт зориулсан “Илчилж амжаагүй хайр” тоглолтын талаар мэдээлэл MN-Мэдээллийн төвд хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Guys” хамтлагийн шинэ уран бүтээлийн талаарх мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • илүү юм биш үү 2016-05-30 01:07:25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тарвага илүү юм биш үү.