Өнөө жилийн сонгуулиар

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт улс төрийн намууд шөнө дөлөөр хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ батламжлав. Хуулийн хугацаа тухайн өдрийн 00.00 цагаар дуусгавар болж байсан учраас өглөөнөөс эхлэн МАН-ын удирдlагууд нэр дэвшихээр горилж байсан хүн нэг бүртэй уулзаж, улмаар намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа Бага хурлаар хэлэлцэж батламжилсан юм.
 
Харин АН-ын тухайд даваа гарагаас эхлэн намынхаа анхан шатны нэгж хороодоор хэлэлцүүлж, улмаар ҮЗХ-ны хурлаар эцэслэн баталсан билээ. Гэвч дотоод дүрмийн дагуу анхан шатны нэгжээс дэмжлэг авсан ч ҮЗХ-ны хурлын үеэр бүдэрч, эсрэгээрээ анхан шатнаас дэмжлэг авч чадаагүй ч намынхаа хурлын үеэр дэмжлэг авах хүмүүс цөөнгүй байлаа.
 
Мөн хэний ч санаанд багтамгүй хуваарилалт, нөгөө талаар намын захиас даалгавраар тойргоо сольсон хүмүүс ч цөөнгүй байлаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ удаагийн нэр дэвшилтээс өөрийн саналаар татгалзаж Орхон аймагт “жийгдсэн” УИХ-ын гишүүн М.Батчимэгийг дэмжиж, боломж олгосон нь улс төрийн шинэ жишиг байсан гэж хэлж болно.
 
Нөгөө талаар Булганы тойргийн төлөө үхэн хатан тэмцэж байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ удаад өнжихөөр шийдсэн нь мөн л сонин мэдээ байв. Эдгээр гишүүдээс гадна С.Оюун, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нарын зургаан гишүүнээс бусад 70 гишүүн эргээд парламентын танхимд тухлахын тулд ирэх сонгуульд хүч үзэхээр болжээ.

Түүнчлэн, ирэх сонгуулиар олны санаанд оромгүй нэр дэвшигчдээс гадна сонирхолтой гэж хэлж болохуйц тулаан ч гарах нь тодорхой байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт нар нэг айлын хүргэчүүл. Гэсэн ч улс төрийн хатуу тоглоом тэднийг шоглож, тэд нэг тойрогт хоёр өөр намаас өрсөлдөхөөр болжээ. Нөгөө талаар ах дүүгийн тангараг тасраад буй гэх төрсөн ах дүүс болох Ш.Батсамбуу, Ш.Сайхансамбуу нар нэг тойрогт өрсөлдөж, ах нь дүүгээ гаргахгүйн тулд улайрч буйг харахад улс төр өс хонзон авах хэрэгсэл болжээ гэдэг нь харагдах аж.
 
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хоёр хүүхэд хоёр өөр намаас нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, охин Б.Энхбайгаль АН-аас Төв аймагт нэр дэвшиж МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдөх бол, хүү Б.Хүдэр-Ян ТТ эв нэгдлийн эвслээс Хэнтийд хүч үзэх аж. Тэгвэл С.Ганбаатар ч мөн төрсөн дүү С.Гантуяатайгаа хамт их улс төрд өрсөлдөж байна.
Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт АН-аас, Олимпийн мөнгөн медальт Х.Цагаанбаатар Дархан-Уул аймагт ТТ эв нэгдлийн эвслээс, Параолимпийн аварга Д.Баатаржав Сэлэнгэ аймагт мөн ТТ эв нэгдлийн эвслээс, Дархан аварга А.Сүхбат Төв аймагт МАН-аас тус тус нэр дэвшихээр болсон юм.
 
Сэтгүүлзүй, урлагийнхан ч энэ цувааг үргэлжлүүлэв. Тухайлбал “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин Баянзүрх дүүрэгт МАН-аас, Яруу найрагч Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймагт МАН-аас, ММ агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт МАН-аас, дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймагт АН-аас, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар МАХН-аас Баянзүрх дүүрэгт тус тус нэр дэвшихээр болсон бол дуучин С.Жавхлан бие дааж Баянзүрх дүүрэгт, дуучин Нара Баянгол дүүрэгт, дуучин Бэки мөн нэр дэвшихээр болсон билээ. Энэ мэтээр бурхан шашны төлөөллөөс эхлээд урлаг, спорт, тэмцэгч, сэтгүүлзүй гээд бүх л нийгмийн төлөөлөл хүч үзсэн үзэх харах зүйлтэй, өрсөлдөөн ч ширүүхэн сонгууль болох нь тодорхой байгаа юм.

Харин улс төрийн намуудын дарга нарын тухайд гэвэл АН-ын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 70 дугаар тойрог, МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн 28 дугаар тойрог, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрог, ТТ эв нэгдэл эвслийн тэргүүлэгч Г.Уянга Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойргийг амлан авчээ.
 
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар намууд нэр дэвшигчдээ эцэслэсэн бол өнөөдөр бие даагчдыг бүртгэх ажил дуусна. Ингэснээр УИХ-ын болон НИТХ- ын сонгуульд өрсөлдөгчдийн дунд зөвхөн сурталчилгаандаа анхаарах асуудал үлдэх билээ. Ер нь өнөө жилийн сонгуулиар хоорондоо өрсөлдөж байгаа хүмүүсийг харахад ямар ч ширүүн өрсөлдөөн харагдахгүй байгаа юм. Зарим тохиолдолд хэт давуу улстөрчид эмэгтэйчүүдийг торгууль байдлаар өгсөн, эсвэл хоёр намын тохирооноос болсон уу илт давуу өрсөлдөгчид үнэхээр жулдахаар нэр дэвшигч зоосон асуудал олон байна. Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай, Орхон зэрэг ганц нэг аймгийн онцлох тойргуудыг эс тооцвол өнөө жил гал гарсан тулаан аль ч тойрогт болохгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ мэтээр ирэх сонгууль тун ч амтгүй өрсөлдөөнтэй болох дүр зураг эхнээсээ харагдаж эхлэв. Улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн жагсаалтыг эцсийн байдлаар уншигч танд хүргэе.
 

Д/д Аймаг, дүүрэг   Тойрог МАН АН МАХН ТТ эв нэгдэл эвсэл
 
1
 
Архангай
1 тойрог Г.Тэмүүлэн Д.Ганхуяг Ц.Цэдэндамба  
2 тойрог Ё.Баатарбилэг Н.Батбаяр Б.Ганцэцэг  
3 тойрог Ж.Мөнхбат Р.Гончигдорж Н.Тамир  
 
2
 
Баян-Өлгий
4 тойрог Г.Солтан А.Бакей    
5 тойрог Х.Баделхан Х.Ержан    
6 тойрог А.Тлейхан Д.Мурат Д.Чинзориг  
3 Баянхонгор 7 тойрог Г.Занданшатар Д.Ганбат А.Одончимэг  
8 тойрог М.Билэгт Н.Түвшинбаяр Б.Ууганбаяр  
9 тойрог Л.Элдэв-Очир Х.Баттулга А.Батдорж  
4 Булган 10 тойрог Ж.Бат-Эрдэнэ О.Амартүвшин Б.Шижирбаатар  
5 Говь-Алтай 11 тойрог Ш.Раднаасэд О.Амгаланбаатар Н.Бүргэдаа  
6 Говьсүмбэр 12 тойрог Г.Мөнхцэцэг Г.Ганбаатар Д.Батдэлгэр  
7 Дорноговь 13 тойрог Б.Дэлгэрсайхан З.Алтангэрэл Б.Батмөнх  
8 Дорнод 14 тойрог Х.Болорчулуун М.Зоригт Ж.Энхжаргал  
15 тойрог Н.Номтойбаяр Б.Мөнхцэцэг Ш.Ганболд  
9 Дундговь 16 тойрог Б.Амарсанаа Б.Наранхүү О.Ганбат Ц.Нармандах
10 Завхан 17 тойрог Б.Энхболд Я.Санжмятав Д.Балдан-Очир З.Цэрэндулам
18 тойрог Ш.Батсамбуу Я.Санжмятав Б.Батхуяг Ш.Сайхансамбуу
 
11
 
Өвөрхангай
19 тойрог Я.Содбаатар Н.Батцэрэг Б.Эрдэнэбилэгт А.Отгонбаатар
20 тойрог Б.Тогтохсүрэн Ч.Даваабаяр Ё.Бямбатогтох  
21 тойрог С.Чинзориг С.Дэмчиг Ч.Цэндээ  
12 Өмнөговь 22 тойрог Н.Амарзаяа Д.Бадраа Д.Эрдэнэ  
    23 тойрог Б.Энхболд Д.Бат-Эрдэнэ Б.Буджаргал  
13 Сүхбаатар 24 тойрог Ч.Улаан Ж.Батсуурь н.Энхбаатар  
 
14
 
Сэлэнгэ
25 тойрог Н.Оюундарь С.Баярцогт Л.Ганболд Т.Бат-Эрдэнэ
26 тойрог Ж.Эрдэнэбат Г.Эрдэнэтунгалаг Ш.Эрдэнэбат Д.Баатаржав
27 тойрог С.Бүрэнбат Д.Эрдэнэбат А.Энхболд  
 
15
 
Төв
28 тойрог М.Энхболд Б.Энхбайгаль М.Оюунсайхан Ц.Баттөр
29 тойрог А.Сүхбат н.Энхсайхан Д.Батсайхан  
30 тойрог Н.Энхболд Д.Доржпүрэв О.Буяннэмэх  
 
16
 
Увс
31 тойрог Б.Чойжилсүрэн О.Цогтгэрэл   Я.Цэрэнханд
32 тойрог Н.Цэрэнбат Н.Алтанхуяг    
33 тойрог Ч.Хүрэлбаатар Б.Сүрэнжав Н.Уламбаяр  
 
17
 
Ховд
34 тойрог Ч.Очбадрах Д.Пүрэвдорж Б.Дондовбалжир П.Баатарсүрэн
35 тойрог С.Бямбацогт Д.Батцогт Х.Батболд Б.Туяабадрах
36 тойрог н.Батнасан Ш.Адьшаа Ш.Булган С.Цэрэнчимэд
 
18
 
Хөвсгөл
37 тойрог Л.Мөнхбаатар П.Цагаан Ч.Чинчулуун  
38 тойрог Ц.Даваасүрэн Ц.Оюунгэрэл Б.Санчир Л.Доржпалам
39 тойрог Л.Энх-Амгалан Б.Эрдэнэбат н.Саранхүү  
 
19
 
Хэнтий
40 тойрог Б.Бат-Эрдэнэ М.Хүдэрбаатар    
41 тойрог Л.Оюун-Эрдэнэ Б.Гарамгайбаатар П.Ариунжолоо Б.Хүдэр-Ян
42 тойрог Д.Гантулга Ж.Оюунбаатар Б.Одхүү Н.Санжаадорж
 
20
 
Дархан-Уул
43 тойрог Д.Баттөмөр М.Сономпил Ж.Сүхбаатар Х.Цагаанбаатар
44 тойрог Б.Жавхлан Н.Мөнхдаш Л.Мөнхсайхан Ц.Ивээлт
45 тойрог Д.Хаянхярваа Р.Бурмаа Д.Араажав Н.Мөнхтөр
21 Орхон 46 тойрог О.Содбилэг Д.Алтанхуяг Д.Оюунбат Ц.Нарантуяа
47 тойрог Д.Атармаа Д.Одхүү О.Баасанхүү Ц.Сарантуяа
48 тойрог Д.Дамба-Очир Б.Мягмарсүрэн Л.Ариунаа Ж.Лхагвадорж
 
 
 
22
 
 
 
Баянзүрх дүүрэг
49 тойрог Д.Оюунхорол Д.Зоригт С.Жаргал О.Бум-Ялагч
50 тойрог Ж.Энхбаяр Б.Болор Ч.Өлзийсайхан Х.Хүрэлбаатар
51 тойрог Б.Саранчимэг Р.Булгамаа Ц.Цолмон М.Мөнхцэцэг
52 тойрог Б.Батзориг Ч.Сайханбилэг Л.Чулуунбаатар М.Мөнхзаяа
53 тойрог Ч.Төмөрчулуун Ж.Батзандан Д.Эрдэнэцогт М.Шагдарсүрэн
54 тойрог П.Анужин Д.Арвин Ц.Төмөрбаатар Б.Чулуунбат
23 Хан-Уул, Багахангай дүүрэг 55 тойрог Д.Сарангэрэл Ж.Ганхуяг Ц.Оюунбаатар Д.Энхболд
56 тойрог Ц.Нямдорж Г.Байгальмаа Б.Хэрлэн Х.Амарсайхан
57 тойрог С.Оюунбилэг Л.Болд Ц.Лхагвасүрэн Ц.Өлзийтогтох
58 тойрог Б.Энх-Амгалан Г.Батхүү Х.Оюунцэцэг Б.Одончимэг
 
24
 
Сүхбаатар, Багануур дүүрэг
59 тойрог Д.Цогтбаатар Б.Мэдрээ Н.Удвал Ц.Мөнхжин
60 тойрог Ц.Мөнх-Оргил Х.Тэмүүжин Л.Сэлэнгэ А.Лхамдэгэд
61 тойрог Сү.Батболд М.Батчимэг И.Энхтүшиг Б.Энхмаа
62 тойрог Ц.Цогзолмаа Л.Гантөмөр Ц.Баярхүү Н.Наранцэцэг
 
25
 
Чингэлтэй, Налайх дүүрэг
63 тойрог Т.Аюурсайхан С.Дэмбэрэл А.Даваасүрэн Х.Батсуурь
64 тойрог М.Оюунчимэг Г.Баярсайхан Ц.Эрдэнэчулуун Ж.Батболд
65 тойрог Ө.Энхтүвшин Б.Мөнхтуяа Э.Эрдэнэжамъян П.Болд
66 тойрог Д.Ганболд О.Эрдэнэбулган Ж.Батбаяр Г.Уянга
 
26
 
Баянгол дүүрэг
67 тойрог А.Ундраа С.Одонтуяа Б.Тулга Н.Буянжаргал
68 тойрог Ж.Ганбаатар Д.Оросоо Х.Оюунцэцэг Б.Санжаажав
69 тойрог Л.Амгалан С.Эрдэнэ М.Алтантуяа С.Ренчигпагма
70 тойрог Д.Лүндээжанцан З.Энхболд Ч.Амарбаяр П.Бямбачулуун
 
27
 
Сонгинохайрхан дүүрэг 
71 тойрог Ц.Гарамжав Ө.Пүрэвбаатар Л.Отгонбаяр Н.Дашзэвэг
72 тойрог Н.Учрал Л.Эрдэнэчимэг З.Баянсэлэнгэ Ц.Эрдэмт
73 тойрог Д.Сумъяабазар М.Чинболд Б.Оюунбилэг Б.Саранцэцэг
74 тойрог Д.Тэрбишдагва Б.Ургамалцэцэг Ц.Лхагвасүрэн М.Баярхүү
75 тойрог Б.Ундармаа Ш.Түвдэндорж Н.Энхбаяр З.Болдбаатар
76 тойрог Х.Нямбаатар О.Магнай Г.Бямбасүрэн  

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gargaj bolhgui bugnuud. 2016-05-30 12:57:24
    M. ENHBOLD. NYMDORJ . GONCHIGDORJ.SARANGEREL.HURELBAATR.BATHUU.NOMTOIBAYR.URGAMALCECEG.TERBISHDAGVA.COGZOLMAA. SY.BATBOLD.J. ENHBAYR .ANUUJIN. GEED ......ZUNDEE...