Сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй түгээнэ

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ.

Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү хандивлах фермүүд  2016 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна. Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар  Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд  цугалсан хүүдүүдэд үнэгүй түгээхээр болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.