Чингисийн талбайд зургаадугаар сарыг дуустал арга хэмжээтэй

Улсын Их хурлаас  хуульчлан баталсан “Жагсаал цуглаан хийх тухай журам”-д гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж заасан байдаг. Энэ журмын дагуу Чингис хааны нэрэмжит талбайд жагсаал цуглаан зохион байгуулах болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрөл авдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд аж ахуйн нэгжээс  2016 оны 5 дугаар сарын 28-ний өдрөөс 6 сарын 18-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан 12 төрлийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар хүсэлт ирүүлэн, зөвшөөрөл авчээ. Тодруулбал  5 дугаар сарын 31-нд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Дэлхийн сүүний өдөр”-ийг Чингисийн талбайд тэмдэглэх зөвшөөрөл авсан байна.

Мөн 6 дугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа болох бол 6 сарын 4-нд  “Найраг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Олон улсын марафон,  6 сарын 5-нд Мэдээллийн технологийн газраас Wi Fi сүлжээний нээлтийн ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт ирүүлж, зөвшөөрөл авчээ. Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 07-нд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт, 6 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд Хөгжлийн банкнаас Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулах юм байна. Харин 6 сарын 18-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас “Экстрим крейв” амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ.  Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 6 дугаар сард Чингис хааны нэрэмжит талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг нэмж олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ?! 2016-05-30 00:09:07
    За яахав, арга хэмжээ зохиодог л юм байгаа биз, харин зам хааж л бүү тэнэгтээрэй та нар!!! Тэгсэнд орвол арга хэмжээгүй байсан нь дээр.
  • Zochin 2016-05-29 10:03:13
    Naad xend ch xereggyi arga xemjeegee xoluur zoxiogooch mongold chingisiin talbaigaas oor talbai baixgyi yu jagsaal tsuglaan bol temtseliin 1xelber jags temts