Хаалттай байгаа замуудын мэдээлэл
Өнөөдрийн байдлаар зам засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөнийг нь хаагаад буй замуудын талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын газраас танилцуулж байна.
 
Гандийн гудамж

Уг замын  хойд урсгал буюу Home Plaza дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаагаад байна. Тухайн  хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж урд  урсгалыг хаана.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам

Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,  асфальтбетон хучилтын ажил  хийж байна. 2016 оны 05 дугаар 23-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарн 29-ний 23:00 цагийн хооронд Home Plaza дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто  замын урд урсгалыг бүрэн хаана. Тухайн  хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж нөгөө урсгалаа сөөлжлөн нээнэ.

Хөх тэнгэрийн гудамж 

Хөх тэнгэрийн гудамжны авто зам буюу Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэлх /Сансарын тунелиэс хойш РЦНК орох зам/ 623м авто замыг 2016  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар  сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальтбетон хучилт хийнэ. Зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Чингэлтэйн авто зам

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Нийслэлийн Авто замын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.