Чөлөөтийн эмэгтэйчүүд 3 алт, 2 хүрэл медаль хүртлээ
Итали улсын Сассари хотод олон улсын уламжлалт "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн ХХI дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд чөлөөтийн эмэгтэй шигшээ оролцон 3 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай дуусгалаа. Тодруулбал,

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 онооны харьцаагаар дийлж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөхийг хожжээ.

60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор эхний тойрогт казахстаны бөхийг, хоёрдугаар тойрогт италийн бөхийг дараалан цэвэр дарж хагас шигшээ барилдаанд канадын бөхтэй хүнд барилдаан хийж 11:7 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө  италийн бөхтэй барилдаж хожжээ.

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт италийн бөхийг 4:1, хагас шигшээ барилдаанд оросын бөхийг 12:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд францийн бөхийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

58 кг-ын жинд  Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хоёрдугаар тойрогт канадын бөхийг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Орхонд цэвэр ялагдаж дагах барилдаанд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд яллаа.

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг тойрогт оросын бөх 7:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөхөд 2:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд ялжээ.

Манай эмэгтэй бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2016-05-30 01:33:15
    Undesnii boh gesen guzeetei har mangaruudaas manai ohiduud hamaagui sain shuu. Mundag baina. Bayar hurgie.
  • Зочин 2016-05-30 01:26:23
    Баяр хүргэе хоорондын өрсөлдөөн сайн байгаа юм байна, эндээс л жинхэнэ юм гарнадаа манай охидууд үнэхээр бахархмаар шүү чөлөөт, жү-до бурахан өршөөг
  • Bb 2016-05-30 00:52:29
    Мундаг охидууддаа бүгдэнд нь амжилт хүсэе!!!
  • batnaa 2016-05-29 10:18:02
    Battsetseg maani neg l yadarsan baidaltai sul barildaanuud uzuullee. Yasan yom bol. Gehdee Olimpoos omno sergelt avah bailgui dee
  • 1 2016-05-29 05:09:06
    Батцэцэгт найдаж байгаа шүү. Олимпод аваргалах л аавын охин доо
  • Сэрээтэр 2016-05-29 04:50:36
    Орхон бол үнэхээр тасархай байгаа юм байна. Олимп болтол, түй түй, хар цагаан хэл ам холуур байг. Олимпоос алт аваад ирэхийг ч байг гэх газаргүй юм бна.
  • Жо 2016-05-29 03:22:28
    Орхон сайн байна даа.цэрэнчимэд яагаад брлж өгөхгүй байнаа