“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулав. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын оролцсон үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн-цэргийн бахархлын өдөр Чингисийн талбайд боллоо.

Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа таван тивийн 47 орны 100 гаруй офицер, нийслэлийн иргэд оролцлоо.
 
Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцов. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 04 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 350, 084, 017,150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарсан. Харин хоёрдугар шатны шалгаруулалт 05 сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэв. Уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлт болголоо.
 
 “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүдээр дараах ангиуд шалгарлаа. Үүнд:
 

  • Тэргүүн байр - Хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтэй Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон / “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги”  өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт   эмнэлгийн хэрэгсэл / 

  • Дэд байр - Хурандаа Д.Өлзийбаяр захирагчтэй Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / 

  • Гутгаар байр - Хурандаа Д.Гантөмөр захирагчтэй Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / 

  • Тусгай байр - Хурандаа С.Болдбаатар захирагчтэй 150 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / -ээр тус тус шагнаж, урамшууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.