Импортоор орж ирж байгаа автомашинуудаас цацрагийн бохирдол илэрчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Япон улсаас импортлон борлуулж буй автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Учир нь манай иргэд ОХУ-ын хилээр өөрийн эзэмшлийн авто машинаар нэвтэрч байгаа бөгөөд заримаас нь цацрагийн бохирдол илэрч байгаа аж.

Үүнтэй холбогдуулан дээрх хяналтыг тавьж эхэлсэн бөгөөд Япон улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт, цацрагийн гэрчилгээтэй авто машиныг сонгон худалдан авахыг анхаарууллаа. Цацрагийн бохирдолтой авто машин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зардал гарч буйг албаныхан мэдээлжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Догмид 2016-05-27 10:53:24
    Цөмийн цацрагийн хяналтын хэлтсийнхэн цацрагтай машиныг ёстой зад угаадаг юм байна лээ. Хэд дахин воокдож, савандаж, мөлчийтөл угаагаад цэвэрлээд өгдөг юм бналэ...
  • зочин 2016-05-27 10:33:54
    Арай ч дээ Орос руу явсан хэдхэн машинаас гарна гэхээр ,Монголоор дүүрэн ,Японоос орж ирж байгаа машинуудад цацрагийн хэмжилт хийдгүй юм уу, Мэрэгжилийн хянал...
  • zochin 2016-05-27 10:06:01
    TSATSRAGTAY BOL ERUUL MEND , AYULGUY AMIDRAKH NUKHTSLIIGALDAGDUULJI BOLZOSHGUY BISHEE. JINKHENE AYUL UCHRUULNA , YASAN KHARYUTSLAGAGUY DUGNELT WE...