17.5 сая төл хүлээн аваад байна

Өнөөдрийн байдлаар /05.27/ 23.0 сая эх малын 75.1 хувь буюу 17.9 сая мал төллөж 17.5 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдсэн тоо юм. Үүнээс: 52.7 мянган ботго, 388.1 мянган унага, 714.3 мянган тугал, 8.9 сая хурга, 7.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.

Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 2.0 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (181177), Сүхбаатар (169229), Завхан (118012), Архангай (111479), Баянхонгор (107632) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.5-6.6 хувь нь хорогдоод байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.