МАХН-ынхныг өлсгөлөн зарлахыг зөвшөөрсөнгүй
МАХН-ынхан “Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр 09.00 цагт Чингисийн талбайд хийхээ мэдэгдээд байсан. МАХН-ын намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахаас татгалзсан учир  УИХ-ын сонгуульд нэр дэвших намын гишүүд жагсаад зогсохгүй нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

 МАХН-ынхан өлсгөлөнгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мандат олгох өдөр буюу зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан.

Хуулийн дагуу жагсаал цуглаан хийхдээ тухайн дүүргийн удирдлага, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой.Энэ дагуу МАХН-ынхан Тусгаар тогтнолын талбайд жагсаал хийж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүсэхээр Чингэлтэй дүүргийн удирдлагад ханджээ. Харин Чингэлтэй дүүргээс уг саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үхэрнүүд 2016-05-28 09:54:20
    Арай дэндүү юм аа
  • E 2016-05-27 08:08:22
    Zuvshuurchihgui de, ulsgulunguur zanimaaldaad surchihsan nam shte.
  • зочин 2016-05-27 07:13:08
    Хуулийн хоёр заалт чинь таарахгүй байна даа Дамцагдорж гуай минь албан бичгээ зөв өгч сур амьсгаа минь