Эмгэнэл

ЛУВСАНБАЛДАН ЦЭРЭНДАВАА /1956-2016/

Нефть, хийн үндэсний ассосиацийн тэргүүн Лувсанбалдангийн Цэрэндаваа 2016 оны 05 сарын 24-ний өдөр өвчний улмаас таалал төгсч Монголын газрын тосны салбарт нөхөж барашгүй гарз тохиолоо.

Л.Цэрэндаваагийн 1996 онд үүсгэн байгуулсан “Жамп” ХХК нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн импортлох, худалдаалах чиглэлээр байгуулагдсан хамгийн анхны хувийн хэвшлийн компаниудын нэг байсан бөгөөд түүний 2008 онд үүсгэн байгуулсан “Петрожамп” ХХК нь өдгөө газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын олон эх үүсвэрийг бий болгох, газрын тосны хими, боловсруулалт хийх зэрэг олон чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Тэрбээр 2010 оноос хойш дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулах, Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг байгуулах зорилгоор өөрийн мэдлэг оюуныг харамгүй чилээж, хамгийн бага үнэтэй нефть бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах чин хүсэл эрмэлзэлтэй, түүнийгээ ч амьдралд бодитоор хэрэгжүүлж ирсэн нэгэн байлаа.

Газрын тосны салбарын хөгжилд оруулсан талийгаачийн хувь нэмэр үнэлшгүй их бөгөөд өөрийн ухамсарт амьдралын ихэнх хэсгийг энэ салбарын хөгжил дэвшлийн төлөө зориулсан, аливаад шинийг илэрхийлэгч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, газрын тосны салбарын ноён оргилуудын нэг байлаа.

Бидний эрхэм нөхөр, хамтран зүтгэгч Л.Цэрэндаваагийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга, зарчимч, тууштай, эхэлсэнээ дуусгадаг зан чанар, дотно дүрх төрх нь Монгол Улсын Газрын тосны салбарын хамт олны зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.

             

Ум сайн амгалан болтугай

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.