Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг уриалав
Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум нь өөрийн гишүүн байгууллага Хүний эрх хөгжил төв болон Глоб Интернэшнл Төв түнш байгууллага Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээний хамтаар 2016 оны 6 дугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудад хандан, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн тал бүрийн асуудлуудыг тусгахыг уриалжээ. 

1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын дараа бий болсон Монголын ардчилал нь харьцангуй шинэ боловч бат бэх болсон  хэмээн дэлхийн хэмжээнд тооцогддог. Гэвч ардчилалд хүрэх зам дардан байдаггүй. Монгол улсад дэлхий нийтэд тархаж буй сонгогчдын идэвх буурах хандлага бий болж, 1990 оны УИХ-ын сонгуульд 98%-тай оролцож байсан сонгогчдын тоо 2013 онд 65,24% хүртлээ буурчээ. Эл үзэгдэл ихэнх  тохиолдолд төр засгийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанд иргэд нь сэтгэл дундуур, төлөөллийн ардчиллыг өөрсдөд хамааралгүй хэмээн, нэн ялангуяа залуучууд үздэгээс үүдэлтэй байдаг.

Улс төрийн намууд сонгогчдын идэвхийг дээшлүүлэхийн тулд хүний эрхийн асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө аль болох өргөн хүрээтэй тусгах нь чухал ач холбогдолтой хэмээн Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форумын мэргэжилтнүүд онцолж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.