Газрын луйврын гүйцэтгэгчээр бөхчүүд ажиллаж байна гэв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр Зайсан дахь Богд уул сувиллын газрын хашаанд хууль бусаар газар олгосонтой холбоотой сөрөг үйл ажиллагаа зургаан жилийн турш үргэлжилж байгаа талаар тус сувиллын эмч, ажилтнууд мэдээлэл хийлээ. 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв эмнэлгийн Богд уул сувиллын газрын хашаан дотор Г.Шийлэгдамба Байгаль орчны сайд байхдаа “Аялал жуулчлал хөгжүүлнэ” гэдэг нэрийдлээр есөн аж ахуйн нэгжид газар олгуулсан байдаг.

Сонгууль дөхсөн энэ үед энэхүү хууль бус ажиллагаа нь  хүчирхийллийн арга хэлбэр рүү шилжиж байна хэмээн хэвлэлийн бага хурлын эхэнд сувиллын ерөнхий эмч ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Г.Шийлэгдамбын “Эмнэлгийн хашаанд аялал жуулчлал хөгжүүлэх” гэдэг энэ гажиг шийдвэрээс болоод сүүлийн зургаан жилийн турш манай сувиллын эмч сувилагч, ажилтнууд тангараг өргөсөн ажлаа тайван хийх боломжгүй байдалтай явж ирлээ. Хамгийн гол нь сувиллын эмчлүүлэгч өвчтөнүүдийн тав тухыг алдагдуулах айлгах цочоох  явдал гарч байгаа юм” гэлээ.

Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс Эмнэлэг сувиллын газрын хашаанд газар олгосон нь хууль бус байна гэдгийг тогтоогоод олгосон зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч тэдгээр компаниуд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр барахгүй хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-ны өдөр сувиллын хашаанд дайрч орон эмх замбараагүй байдлыг үүсгэжээ. Тэд Байгаль орчны яам болон Өргөдлийн байнгын хорооны дарга Батзандангаас “Дэжид” компанид орц гарц гаргаж өг гэж бичиг ирсэн гэдэг нэрийдлээр халамцуу залуучуудын хамт дайран орж ирж, эмх замбараагүй байдал үүсгэж, дур зоргоороо авирлан эмч ажилчдыг айлган сүрдүүлж, зодох, машин тэргэнд нь халдсан байна. 

Харин ийнхүү хүч түрэмгийлсэн үйл ажиллагааг Улсын начин Дамба тэргүүтэй бөхчүүд хийж ирснийг тус сувиллын ажилчид ярьж байна. 

Сувиллын эзэмшил газар руугаа оруулахгүй гэсэн эмэгтэйчүүдэд хүч хэрэглэхээс буцахгүй байгаа, царил, жоотуугаар зэвсэглэсэн энэ энэ балмад үйлдлийн цаана  Н.Энхбаяр болон МАХН-ынхан байгаа гэдгийг ч тэд хэлж байлаа.  
Байгаль орчны сайд сувиллын хашаанд газар олгосон нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг гурван шатны шүүх тогтоосон. Тодруулбал, анхан шатнаас эхлээд хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд Байгаль орчны яам 2013 онд “Хардун”, “Дун-Өргөө” тэргүүтэй компаниудад шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн зевшөөрлийг сунгасан шийдвэр гаргасан. Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд эсрэгээр нь ийм шийдвэр гаргаж байх үед Байгаль орчны яамны дэд сайдаар Тулга гэж хүн ажиллаж байсан. Энэ хүн хэн бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа . Н.Энхбаяр гэдэг хүний туслах нь байсан хүн. “Хар дун” , “Дун өргөө ” гэдэг энэ нэрс 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг шүүхээр яллах үед холбогдон гарч ирж байсан гэдгийг монголын ард түмэн харсан, сонссон хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлэв. 

Улс нэг ч эмнэлэг барьж чадахгүй байгаа энэ үед одоо байгааг нь устгаад хаагаад, газрыг нь авах гэж улайраад байгаа ёс зүйгүй үйлдлээ зогсоохыг шаардаж, энэ хууль бус ажиллагаанд холбогдох төрийн байгууллага анхаарлаа хандуулж, нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-31 03:25:50
    баар зугаа цэнгэлийн газар байснаас эмнэлэг сувилал нь байсан нь дээр байхаа бидний энэ хэдхэн монголчуудын маань өвчин их залуужаад байгаа шүү бодолтой л бай.....
  • zochin 2016-05-29 15:18:39
    Emneleg suvilaliin gazrudig hucher avha bolinor yuma. Oor hiih yum oldku l bdiin bhda. Yfj bhad enend ni hdn daldganasan boh nerte sdakud ochod hoshintof bhiin ...
  • зочин 2016-05-28 02:01:50
    АН-ын үед монголын төр төр биш боллоо
  • тт 2016-05-27 16:29:01
    Наад хөгийн бөхчүүд чинь хэдэн халтар төгрөг харуулбал ээжийгээ ч хүлээд ирж мэднэ.Хаана газар өмч хөрөнгийн луйвар явна тэнд салбагнаад явж байдаг болсон.
  • altan  2016-05-27 15:40:35
    yasan genen garuud ve deesen doroon deer baigaa erh medelgui Enhbayar iim yum hiigee yu.Songuuliin har piar hiij l bna oilgooch.Orovdmoor huuhduud yum daa
  • Үнэн 2016-05-27 14:45:08
    Хар дун ХХК чинь Өргөө зочид буудлыг хувьчилж авсан Н.Энхбаярын компани шүү дээ. Энэ хүн үхэн хүтлээ л Монголчуудад гай болно.
  • гайгүй дээ улс төрч эмч нар ирэх цаг бол 2016-05-27 13:22:24
    эрүүл мэндийн салбарыг дээрэлхэж ханахгүй юм байхдаа
  • иргэн 2016-05-27 09:48:55
    Эмнэлэг,сувилал, сургуулийн газар руу дайдагаа болих болоогүй юм байхдаа энэ хүмүүс
    103.26.195.125
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-27 07:56:20
    Барсболдоос эхлээд үе үеийн сайд нар Богд уулын ДЦг-ын газрыг худалдаж идсэн. Одоо тусгай хамгаалалтаас гаргах тухай ярьж байна. дэлхийн ууган дархан газраа ......
  • zochin 2016-05-27 07:34:02
    Nuguu kinon deer gardag shig buhchuudiin tsaana hen bna be
  • zochin 2016-05-27 07:25:52
    ene bukhchuud yum bolgon deer daldagnaj ordogoo bolih heregtei
  • зочин 2016-05-27 06:39:17
    ӨНӨӨГИЙН БӨХЧҮҮД БОЛ "МОНГОЛЧУУДЫН" БҮДҮҮЛГИЙГ ИЛЭРХИЙЛЭГЧ... ЦАГ ҮЕИЙН ГУТАМШИГ
  • zochin 2016-05-27 06:22:05
    Haana gazriin margaan garna tend shunal iht Hatanbaatar yvj bh yum ulsiin todotgoltou emneleg suvilalig zvgeer l bulaagaad avchihdag
  • Зочин 2016-05-27 06:20:20
    Улсын начин Дамба гэж ямар юм байсан юм битгий худлаа яриад бай, харин үе үеийн БО-ны сайд Богд уулын газруудыг зарсан нь үнэн БОНХАЖЯ Монгол улсад хэрэггүй