Гал түймэр унтраах шинэ ангитай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажиллаж Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулсан. Шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулан Тариалан сумаас найм, бусад сумдаас 16 иргэн мэргэжлийн анхан шатны сургалтад хамрагдаж ажилдаа томилогдон ажиллаж байна.

Ангийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал,  Хөвсгөл аймгийн Засаг А.Эрдэнэбаатар, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

Шинээр Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар Тариалан сумын ард иргэдийг болзошгүй аюул, ослоос авран хамгаалаад зогсохгүй нутгийн зүүн хэсгийн сумдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн тус ангид ажиллах 39 албан хаагчийн 90 хүртэлх хувь нь Тариалан сумын иргэд томилогдон ажиллаж байгаа нь орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа давуу талтай.

Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн үйл ажиллагааг одоогоор түр байранд эхлүүлсэн бөгөөд зориулалтын галын депо барих төсвийн асуудлыг  2017 оны улсын төсөвт суулгах юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.