ХУД-ын АН-аас Лу.Болд, Ж.Ганхуяг, Г.Батхүү, Г.Байгалмаа нар тодорлоо

Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчидээ тодорхой болголоо.
Ямартай ч АН-хан дараах нэр дэвшигчийг олон цензурыг харгалзан тун чиг боломжийн шийдвэрт хүрчээ. УИХ гишүүдээс Лу.Болд,  Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нар ХУД-ээс тодорлоо.  

Дээрх нэр дэвшигчдийн сонголт нь олон сонирхолыг нэгтгэсэнээрээ хамгийн “оптимальный” болж чадаж. Тухайлбал: АН-н мөнхийн “зовлон” фракцын хуваарилалтаар МОАХ – с Г.Байгалмаа, МОАН –с Лу.Болд,  Г.Батхүү, Алтангадас – с Ж.Ганхуяг. АН- н өнөөгийн УИХ-д эзлэх суудал нь 38 буюу нийт тойргийн 50%. Иймд тойрог бүрийн 50% нь “улирагсад” гэвэл /З.Энхболдын гол шаардлага/ дээр дурьдсан Лу.Болд,  Г.Батхүү нар. Харин жендэрийн хувьд 30% гэвэл 1 квот нь эмэгтэй байх нөхцлийг Г.Байгалмаа, тойргийн “гал тогоо”-д байж сонгогчидтой гардан ажилласан шаардлагыг 8 жил Засаг даргын албыг хашсан Ж.Ганхуяг гэхчилэнгээр тус тус хангажээ.

Өмнөх 2012 оны Улсын их хурлын сонгуулиар ялалт байгуулсан Лу.Болд гишүүн тойрогтоо тогтмол уулзалтуудыг зохион байгуулж томоохон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэнд сонгогчид ам сайтай байдаг юм билээ. Мөн Лу.Болд гишүүний хувьд туршлагатай, гадаад харилцаа тал дээр Монголын нүүрийг тахалдаг улс төрч гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй байх. Иймдээ ч Лу.Болд гишүүн ХУД АН-ынхнаас бүрэн дэмжлэг авч нэгээр гарч байх шиг.

Хоёр дахь квотын “эзнээр” ХУД Засаг дарга Ж.Ганхуяг “тодорсон”. Ж.Ганхуягийн хувьд дүүрэгтээ хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа төрийн менежментийн хувьд бэлтгэгдсэн менежер гэх юм билээ. Зөв менежмэнтийг хийсний үр дүнд дүүрэгтээ жил бүр төсвөөс хамгийн их санхүүжилтийг татаж чадсан сүйхээтэй залуу. Энэ ч утгаараа сүүлийн найман жил Хан-Уул дүүрэг танихын аргагүй өөрчлөгдөж, дүүргийн жирийн иргэдээс эхлээд АН жирийн гишүүд ч дүүргийн намынхаа дэд дарга, “унаган хүүд” бүрэн дэмжлэгээ өгчээ. Нөгөө талаас АН –н дараа үеийн улс төрчид буюу 70-аад оны “даруулж даруулж ирсэн” гэх дунд үеийнхэн ч түүнийг тун хүчтэй дэмжиж байгаа гэнэ.

Г.Батхүү гишүүн нь Өвөрхангайгаас хоёронтоо УИХ гишүүний сэнтийд сууж байгаа туршлагатай улс төрч. Энэ жил тэрээр Өвөрхангайдаа үзэлгүйгээр Хан-Уулыг сонгосон нь бас учиртай. Магадгүй өнгөрсөн 2012 оны сонгуулиар маш их хэл ам болж байж сонгогдож байсан нь ийн буйраа сэлгэхэд хүргэсэн бололтой.

Эсрэгээрээ МОАХ-ын угшилтай Г.Байгалмаа анхнаасаа хүчтэй яригдаж байсан. Их хурлын даргын зөвлөх тэрээр Дэд сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул руу хүчтэй анхаарч тэнд өөрийн дэмжигчдийг бий болгож чадсан “авхаалжтай” нэгэн. Г.Байгалмааг МОАХ –н партизанууд хүчтэй дэмжихээс гадна АН-н 1-р хүн далдуур зөвлөхөө чамлахааргүй зүтгүүлсэнээр квотын эзэн болгож чаджээ.

Иймээс ХУД-ийн АН-хан Лу.Болд,  Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нараа дэвшүүлээд явсан нь багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дээрх хувилбараас илүү зөв сонголт харагдахгүй байна. Одоо ҮЗХ батлах л үлдлээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-06-24 13:29:56
    AN g songoj bolohgui ee.ard irged bidniig mash ikh zowooloo.us zailuulagchgui zamaar bid hoollohgui.ter olon shorond chini bid amidarmaargui bn.uursdu amidar.
  • Зочин 2016-06-24 00:46:41
    АН Хан уулд зөв л хүмүүсээ илгээжээ. хануулчууд энэ дөрвийг бүрэн дэмжиж байна. Амжилт
  • зочин 2016-05-28 14:23:52
    Батхүү илүү байнаа, өөрөө нэрээ татаач. АН энэ удаа ч явахгүй дээв
  • bataa 2016-05-27 17:43:58
    hangiin hereggyi hyn bol bathyy.mongoor byhniig shiideh geed bdg. yag mongotei hynii derged bol bas guilgachin.tolgoi muutai hyyhenchin hor nairuulagch. ened yz...
  • TUYA 2016-05-27 15:12:19
    hanuulchuud tenegl bish bol. luuvirchidiin tulelel. NYMDORJ. BATHUU NARIIG SONGOHGUI BIZDEE.
  • Бэрд цариалсан 2016-05-27 11:25:43
    Гахай Батхуй ч дээ ширэлсэн нууртэй арилсан дотортой шуналын бэрд дээ
  • Erdene  2016-05-27 10:05:38
    Ene Baigalmaa odoo yu ch bilee??? Iiim mungu tugruggui khuukhen Khan Uulchuudad yu khiij giiguulekh ve??? Darga naryn khoorond khov zuukhuus uur yu khiikh ve???...
  • энэ малууд идшинд одох цаг нь болжээ. 2016-05-27 09:07:54
    хүн хогнууд байнаа. улаанчулуутад хог шүүж байгаа боловсролтой эрийг олж ирээд сонговол илүү шүү дээ. энэ малууд идшинд одох цаг нь болжээ.
  • Baliar Baigalmaa 2016-05-27 07:00:16
    Ene baliar Baigalmaa gej huuhen Zi Enhbold, Genco 2 iinhoo booviig huhuul hevtej baihgui bas UIH orj yashkadah yamar hereg bna aa!
  • Зочин 2016-05-27 06:56:15
    Хануулд зөв л хүмүүсээ байршуулжээ. АН ч цагаа тулхаар хамтарч чаддаг хүчтэй шүү. Амжилт. Батхүү туршлагатай, ажил хариуцаад зүтгэж чаддаг хүн дээ.
  • Huga 2016-05-27 05:40:32
    Bathuu ene jil iluuts bizde
  • aimaar 2016-05-27 05:16:30
    Baigalmaa gej yasan nudend huiten huuhen be? nulims tosson mengetei bolood ch ter uu.