АН-ынхан зарим гишүүддээ хариуцлага тооцох уу
Ардчилсан намын хяналтын зөвлөл өнгөрсөн лхагва гараги хуралдаж,  намын даргынхаа эсрэг кноп дарсан намын гишүүдээ шийтгэл оногдуулаар болсон байна. Энэ асуудлыг өнөөдөр ҮЗХ хурлаар эцэслэх юм.
 
Өөрийн намын Ерөнхий сайд буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахыг дэмжсэн болон энэ санал хураалтад санаатай оролцоогүй байж мэдэх нэр бүхий гишүүдийн нэрийг дурдсан байна. 

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн:
  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. Р.Бурмаа
  6. М.Зоригт
  7. Б.Наранхүү
  8. Л.Эрдэнэчимэг
Санал хураалтад оролцоогүй гишүүд:
  1. Д.Арвин
  2. Г.Баярсайхан
  3. М.Батчимэг
  4. Д.Ганбат
  5. Д.Ганхуяг
  6. С.Одонтуяа
  7. С.Эрдэнэ нар байгаа юм. 
АН-ын дүрэмд намын гишүүд “Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг даган мөрдөх”, “Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх”, “Намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх...” гэх мэт үүргийг хүлээдэг байна.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-05-27 03:29:59
    АН-ынхан хэзээ ч чадахгүй мөрөөдлөө ярьж байдгаа больчмоор л юм