Хэвлэлийн хурлын үеэр үсээ хусаж, эсэргүүцэл илэрхийллээ
Өнгөрсөн жил дуучин С.Жавхлан эрх баригчдыг эсэргүүцэн Чингисийн талбай дээр үсээ хусаж байсан билээ. Түүнтэй хамт  сагсан бөмбөгч Ц.Шаравжамц мөн үсээ хуссан нь тухайн үедээ олны анхаарлыг ихэд татаж байсан юм. Тэгвэл эсэргүүцэл илэрхийлж үсээ хусдаг моодыг Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг  үргэлжлүүллээ. 

Тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр шударга шүүхийг бий  болгохын төлөө ийн үсээ хусаж байна хэмээн мэдэгдлээ. М.Мөнхцэцэг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны есдүгээр сарын 29-нд “Цогт цэцээ” компаниа бусдад залилуулсан тухай нэхэмжлэл гаргажээ. 

Энэ талаар “Миний нэхэмжлэлийн эсрэг нөгөө талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, хууль бус нотлох баримт бүрдүүлснийг шүүх хүлээж авсан гэв. Тиймээс тус аймгийн шүүхийн байгууллагад гомдолтой явдгаа илэрхийлэв. “Шүүх засаглал нь ард иргэдийг итгэх итгэлгүй болгож, хуулийн цоорхойг ашигласан шийдвэр гаргаж байгаа нь шударга бус юм. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах ёстой иргэд хөрөнгө мөнгөтэй иргэдийн гар, хөл болж байна” гэсэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shudarga shuuh bii 2016-05-27 05:08:21
    shuuh shudarga baidag yum bnlee. jiriin irgen huuli zuin yamnii turiin nariin bichgiin dargiig 3 shatnii shuuheer yabj 3uuland n yalsan shdee.
  • Tsolmond 2016-05-27 04:50:31
    Bitgii shaa lalaraa
  • Tsolmon 2016-05-27 03:26:16
    Hugа-д. Чи хуний зовлонгоор их зугаацах юмаа.чи узнээ цаг нь ирхээр.эмэгтэй хун усээ хусна гэдэг бусгуй хуний цехрелийг харууулж байгаа шуу малаа
  • Huga 2016-05-27 02:34:08
    Zun tsag bolj bna,saihan tolgoi l amarna biz