Чөлөөтийн эмэгтэйчүүд Италийг зорилоо

Итали улсын Сасари хотод болох олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор манай эмэгтэй бөхчүүд эх орноосоо мордлоо.

Тавдугаар сарын 28-ны өдөр болох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/, П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС/, Б.Шоовдор /ҮБТДС/, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.

Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр  Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар явжээ.

Манай бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sss 2016-08-24 12:07:03
    OLIMP CUGLSAN TAMIRCHIDIIN HEMJEEND BELDEEREE
  • zzzz 2016-05-27 02:55:52
    OLIMPOD YAWAKH KHUUKHNUUDEE SONGOKH NI . AMJILT KHUSIE
  • Зочин 2016-05-27 02:05:00
    энэ хэдийг харахаар сэтгэл сэргээд л явчихдаг юм, та нарын урсгасан хөлс, хөдөлмөр зүтгэлийг ард түмэн чинь ойлгодог шүү, олимпийн аваргууд болохыг ерөөе