Барак Обама уучлалт гуйсан нь олон улсын анхаарлыг татав

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч долоон орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцдог Их долоогийн дээд хэмжээний уулзалт Японд өчигдөр албан ёсоор эхэллээ. Хэдэн жилийн өмнө “G8" буюу “Их найм” гэсэн нэртэйгээр зохион байгуулагддаг байсан энэхүү дээд хэмжээний уулзалтад ОХУ багтдаг байсан юм. Гэвч 2014 оны хоёрдугаар сард Орос Украины Крымын хойгийн зарим хэсгийг өөрийн бүрэлдэхүүнд авснаар АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын удирдагчид ОХУ-ыг их наймын бүлгээс хассан байдаг. Уулзалт өнөөдөр үргэлжлээд өндөрлөнө. Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Францын төрийн гэргүүнүүд Японд өчигдөр хүрэлцэн очжээ. ЕХ-ны Ерөнхийлөгч Доналд Тускийн мэдэгдсэнээр Ойрхи Дорнод, Африк зэрэг улсаас европын орнуудыг зорин ирэх дүрвэгсдийг хүлээн авах асуудал их долоогийн бүлгийн төрийн тэргүүнүүдийн хэлэлцэх гол асуудлын нэг аж. “Дэлхий дахины хямрал” хэмээн нэрлэгдээд буй уг асуудалд Их долоо дүрвэгсдийг дэмжих байр суурийг баримталдаг билээ.
 
Тэд гурван салбар хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн дэлхийн эдийн засаг, худалдаа, гадаад бодлого, аюулгүй байдал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, эрчим хүч зэрэг маш олон сэдвийг хөндөн хэлэлцэж байна. “Их долоо”-гийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Евро Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Индонези, Чад, Шри-Ланк улсуудын төрийн тэргүүн, Бангладеш, Вьетнам, Лaoc, Папуа-Шинэ Гвиней зэрэг улсуудын Ерөнхий сайдууд оролцож байна.
 
Түүнчлэн нэмэлт хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард захирал, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тэргүүн Анхель Гурриа, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такэхико Накао нар оролцох юм байна.
 
“Их долоо”-гийн удирдагчид Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал түүн дотор Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх бөгөөд олон улсын терроризмтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна гэж зохион байгуулагчид мэдээллээ. Түүнчлэн Солонгосын хойгийн нөхцөл байдал, газар нутгийн маргааныг хэлэлцэх юм. Өмнөд Хятадын тэнгис нь Номхон далайн БНХАУ, Тайвань, Вьетнам, Малайз, Бруней, Филиппиний дунд оршдог хэсэг юм. Газар доорх баялаг ихтэйгээс гадна цаг уурын тааламжтай бүсэд оршдог тул Өмнөд Хятадын тэнгисийг хүрээлж буй орнууд Спратли арлын эзэмшлийн асуудалд маргаантай байдаг билээ.

Уулзалтын үеэр японы цагдаа, хүчний байгууллагынхан аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцон ажиллаж байна. Тодруулбал, энэ ажилд 100 гаруй мянган цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй бөгөөд уулзалт болж буй Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд гэхэд л 25 мянган гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарчээ.
 
АНУ-ын төрийн тэргүүн Японы талаас уучлалт хүсэв


Окинавад болсон эмгэнэлт хэрэгт гүнээ харамсч буйгаа нэгдсэн улсын төрийн тэргүүн илэрхийлээд амжжээ. Хэвлэлийн хурлын үеэр Шинзо Абэ “Окинавад гарсан хэрэгтэй холбогдуулан би Обамад эсэргүүцэл илэрхийлсэн. Жигшүүрт ийм хэрэг гарсанд ихэд зэвүүцэж байна 


Их долоогийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ганцаарчилсан уулзалт хийжээ. Хоёр орны удирдагчид дэлхийн эдийн засгийн байдал, терроризмтой тэмцэх болон хоёр орны харилцааны асуудлууд, тэдгээрийн дотор Японд байрлаж буйАНУ-ын цэргүүдтэй холбоотой асуудлаар ярилцсан байна. Америкийн цэргийн баазын ажилтан эрэгтэй Окинава арлын оршин суугч япон эмэгтэйг боомилж, хутгалан амийг нь хороосон хэрэг гарсны дараа энэ уулзалт болсон юм. Тиймдээ ч уг асуудлын талаарх Обамагийн байр суурь олны анхаарлыг ихээр татаж байсан.
 
Харин уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Окинавад болсон эмгэнэлт хэрэгт гүнээ харамсч буйгаа нэгдсэн улсын төрийн тэргүүн илэрхийлээд амжжээ. Хэвлэлийн хурлын үеэр Шинзо Абэ “Окинавад гарсан хэрэгтэй холбогдуулан би Обамад эсэргүүцэл илэрхийлсэн. Жигшүүрт ийм хэрэг гарсанд ихэд зэвүүцэж байна. Уг хэрэг Окинава төдийгүй Япон орныг бүхэлд нь цочролд орууллаа” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамад хандан “Япончуудын энэ эмзэглэл шаналлыг зүрх сэтгэлээрээ ойлгох хэрэгтэй” гэж хэлээд “Ийм жигшүүрт хэрэг дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ авах”-ыг АНУ-аас хүссэн байна.

Хариуд нь Барак Обама “Окинавад болсон эмгэнэлт хэргийн талаар бид ярилцсан. Ийм хэрэг гарсанд гүнээ харамсч байна” гэж мэдэгдээд, эмгэнэл илэрхийлжээ. Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Буруутныг шийтгэж, шударга ёсыг тогтоохын тулд Японы хууль сахиулах байгууллагуудтай АНУ хамтран ажиллана” гэж мэдэгдээд “Ийм төрлийн гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэдгээ амласан байна.

Барак Обама өнөөдөр Хирошимад айлчилна
 
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа буюу өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотноо айлчлах төлөвлөгөөтэй байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн цэргийн армийн хаясан цөмийн бөмбөгдөлтөд өртөж ихээхэн хохирол амссан Хирошима хотод цагаан ордоны тэргүүн анх удаагаа айлчлах гэж буй нь энэ юм. Тиймдээ ч олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Гэхдээ энэ үеэр бөмбөгдөлтөд өртөж нас барсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Айлчлалынхаа өмнө тэрбээр “Эн Эйч Кэй” агентлагт ярилцлага өгөхдөө зарим чухал асуултад хариулт өгсөн байна.
 
Улмаар сэтгүүлч түүнээс Хирошимад хийх айлчлалынхаа үеэр ард түмнээс нь түүхэн сургамжтай холбоотойгоор уучлалт гуйх төлөвлөгөө бий юу хэмээн асуухад Барак Обама “Үгүй. Дайны үед тухайн үеийн удирдагчдын гаргасан бүх шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал” гэж хариулсан байна. Түүнчлэн, “Энэ мэт асуудлыг шалгах, судлах нь түүхчдийн ажил. Би сүүлийн долоон жил хагасын хугацаанд тэр байр суурьд өөрийгөө тавьж үзээд бүх л удирдагчид дайны үед маш хүнд шийдвэрүүдийг гаргаж ирснийг ойлгосон” хэмээн тайлбарласан ажээ. 1945 оны наймдугаар сарын 6 болон 9-ний өдөр АНУ-ын цэргийн арми Хирошима, Нагасаки хотод цөмийн зэвсэг хаясны улмаас 200 гаруй мянган хүн амь үрэгдэж, төдий тооны гэр бүл хагацал, зовлон үзсэн гэдэг. Ямартай ч, Обама энэ удаагийн айлчлалаараа Японы ард иргэдээс уучлал гуйхгүй ч гэлээ, цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, дайны хор хохирлыг хүлээн зөвшөөрөх ажээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine