Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид сайтуудаар  “хязгааргүй”  сурталчилгаа хийх боломжтой
Улс төрийн намууд талцаж, хуваагдаж байж арайхийж баталсан Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  хэрхэн ажиллах талаар хэд хэдэн заалтууд оржээ.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 16 хоногт  багтааж өөрийгөө таниулах боломжийг олгосон. Мөн тэднийг  сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө ямар нэг байдлаар өөрийгөө сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бол нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах тухай хуульд заасан байгаа нь олон хүний дургуйцлийг төрүүлж, болгоомжлолыг бий болгосон.

Мөн сонгуулийн сурталчилгаа эхлэсэн ч Сонгуулийн хуулиар телевизээр явуулах сурталчилгааг эфирийн цагаар, сонинд гарах сурталчилгааг хэвлэлийн хуудсаар  хэмжин хязгаарласан бол харин цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу  сайтуудад гарах сурталчилгаанд хэмжээ тавьж хязгаарлаагүй байгаа нь нэр дэвшигчидэд мэдээллийн сайтуудаар дамжуулан  сонгуулийн сурталчилгаагаа түлхүү явуулах боломжийг олгосон байна.

Сонгуулийн хуулийн 83-р зүйл. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулах гэсэн зүйлийн 83.4–рт “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурьдана” гэж заажээ. Эндээс үзвэл нэр дэвшигчид өөрийн нэр болон сонгуулийн штаб  /тухайн нэр дэвшигчийн харьяалагдах улс төрийн намын штаб байж болох/-ыг дурьдаад сурталчилгаагаа чөлөөтэй явуулж болох ба  телевиз, сонины тухайд хуульчлан заасан шиг ямар нэг хязгаарыг цахим хэлбэрээр сурталчилгаа явуулах тухайд заагаагаагүй  байна.

Мөн сонгуулийн хуулийн 70.5.18-д заасан “Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг 83.4 заалттай уялдуулан ойлговол бүхэлдээ интернэт орчинд сурталчилгаа явуулахдаа захиалагчийн,  нэр дэвшигчийн сонгуулийн штабын нэрийг дурьдсан бол чөлөөтэй сурталчилгаа явуулж болохыг дурьдсан байна.
 
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.