Өнөөдөр болох үйл явдлууд
09:00цагт: Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд зохион байгуулж байгаа “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болно.

09:00цагт: БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.

11:00цагт: Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ Баянгол хүнсний худалдааны төв дээр болно. Иргэд хяналтын хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдэлийг тооцон, сонголтоо зөв хийх, үнэлгээ өгөх боломжтой болж байна.

11:00цагт: MN-Мэдээллийн төвд Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

11:30цагт: Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.

11:40цагт: Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. /10 хороолол Хөх хот рестораны ард/

12:00цагт: MN-Мэдээллийн төвд “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30цагт: Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00цагт: Чулуун овооны Номин агуулах худалдааны салбар дээр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа,үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно.

14:00цагт: "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэх юм байна. Ингэхдээ нийт 20 км газрыг хамрах юм байна. Нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь Миний захын урд талбайд болох бөгөөд хоёр талын холбогдох албаны хүмүүс нээлтийн үг хэлснээр уг ажил эхлэх юм байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-05-27 01:13:23
    hogoo tseverleh in sain hereg shuu. hun buhen hogiin savand hogio hiij hevsheerei. xx
    103.57.94.167
    Мэдэгдсэн Хариулах